УИХ-ын Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу маргааш Төрийн ордны 2 давхрын фонд номын өдөрлөг зохион байгуулахаар болжээ.Энэхүү номын өдөрлөгийн нээлт 10.30 цагт эхлэх бөгөөд өдөрлөгт "Болор судар", "Аз хур", "Непко", "Мир" номын дэлгүүр, "Интерпресс", "Сэлэнгэ пресс" зэрэг 12 байгууллага оролцох аж. Дэлхийн номын өдрийг угтсан уг арга хэмжээгээр 11.00-16.00 цагийн хооронд номын үзэсгэлэн худалдаа ажиллах юм байна.
Төрийн ордонд номын өдөрлөг болно
2017-04-18 17:39:53