8o
Улаанбаатар хот
mobile menu

32 хоригдол эх орондоо шилжин ирэхийг хүсчээ

2017-04-18 18:15:00

2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадын 13 улсад манай 114 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад нийт 172 монгол иргэн ял эдэлж байна. Үүнээс 13 нь хар тамхины хэрэгт холбогджээ. Эдгээрийн зургаа нь зөөвөрлөсөн, долоо нь хэрэглэсэн шалтгаантай аж.

Азийн орнуудад хар тамхи зөөвөрлөх нь онц, ноцтой гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ялын дээд хэмжээ авдаг гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболд анхаарууллаа. Хэрэгт холбогдож ял авсан иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр, хоёр орны хуулийн дагуу эх оронд нь шилжүүлдэг. Гадаадад нийт 172 иргэн ял эдэлж байгаагийн 32 иргэн Монголд шилжин ирж ялаа эдлэх хүсэлт гаргажээ. 

Эдгээрийн 27 нь БНХАУ-д, Турк, Хонг Конг, Шведэд 1, БНСУ-д ял эдэлж буй 2 иргэн аж. Тэдний хүсэлтийг Гадаад Харилцааны яамнаас холбогдох газарт нь тавьж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Юу хийж юу гийгүүлсэн гэж наашаа ирэх нь вэ?улс эх орныхоо нэр нүүрийг барсан новшнууд тэндээ ялаа эдлэг
2017/04/18 103.26.193.55