8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшортой тэмцэгчид бяцхан хүүхдүүдийг ашиглаж байгаа нь хүн чанарт нийцэх үү

2017-04-19 08:30:00

Хүүхэд шүү дээ гэж халаглах сэтгэл төрөв. Тэд юугаа ч мэдэхгүй, ямар учиртай цаасан дээр ямар учраас гарын үсэг зурж байгаагаа мэдэж байгаа болов  уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Учир нь Оффшор, оффшорчдын эсрэг тэмцэгчид энэ 15-ны бямба гарагт Сүхбаатарын талбайд цугларсан юм. Цуглаан шөнө хүртэл үргэлжилсэн. Амралтын өдөр болоод ч тэр үү талбай дээр нэлээд олон хүн цугларсан харагдана. Үүнийг нэг талаас нь харахад иргэд оффшорчдын эсрэг тууштай тэмцэж эхэлсэн ч юм шиг. Жагсаалд оролцогчид энд тэндгүй тэд эсэргүүцлээ илэрхийлсэн уриа лоозон барьж, хандив цуглуулж, олон нийтээс гарын үсэг цуглуулна. Зарим нь  өөр өөрийн байр суурийг илэрхийлж үг хэлсээр л.

Тэдний энэ үйл ажиллагааг буруутгаж, үгүйсгэх хэрэг алга. Нэг талаасаа. Нөгөө талаасаа дэндүү уйвайгүй үйлдэл гаргаад ч байх шиг.  

Монгол Улсын иргэд өөрсдийнхөө, эх орны төлөө нэгэн дугаар ингэж тэмцэж байгааг нь  харах сайшаалтай санагдана. Тэдний энэ үйл ажиллагааг буруутгаж, үгүйсгэх хэрэг алга. Нэг талаасаа. Нөгөө талаасаа дэндүү увайгүй үйлдэл гаргаад ч байх шиг.  Гэхдээ сэтгэл эмзэглэсэн ганцхан зүйл бол талбай дээр явж байгаа хүүхдүүдээс гарын үсэг авч байгаа үйлдэл нүд нэг л зохимжгүй харагдана. Тэмцэгчид эл үйлдлээ сошиалаар бахархалтайгаар зарлаж “Оффшорыг эсэргүүцэж хүүхдүүд минь хүртэл ирж гарын үсгээ зурж байна” гэсэн постууд урсгасаар л. Бидний ирээдүй хойч үе хаашаа явж байна. Үгүй ээ тэд юу хийж байна. Тэмцэл, жагсаал, цуглаан, тэмцэгчдийн гол зорилго, мөн чанарыг ойлгосоны үүднээс гарын үсэг зурсан уу.  

Тэмцэгчид эл үйлдлээ сошиалаар бахархалтайгаар зарлаж “Оффшорыг эсэргүүцэж хүүхдүүд минь хүртэл ирж гарын үсгээ зурж байна” гэсэн постууд урсгасаар л.

Үүнээс харахад тэмцэгчид хүүхдүүдээр гарын үсгийнхээ тоог нэмэх гэсэн үү эсвэл улс төрийн том зорилго, ашиг хонжоо, хэн нэгний өшөө авалтын бай болгож байна уу гэсэн бодол төрж сэтгэл өөрийн эрхгүй эмзэглэсэн юм. Улстөрийн зорилготой энэхүү үйл ажиллагаанд хүүхдийг татан оруулах нь томчуудын ёсзүй өнөөдөр хэр хэмжээнд байгааг харуулж байгаа хэрэг юм. Сав л хийвэл хүүхдийн эрх яриад байвал төр болон хувийн хэвшлийн байгууллага хаана байна вэ. Цаана чинь хүүхдүүд учраа мэдэхгүй гарын үсэг зурж байна. Хэн нэгэн тэднийг ашиг сонирхлынхоо төлөө ашиглаж байна. Улстөрийн ийм явуургүй бусармаг үйл ажиллагаанд бяцхан хүүхдүүдээ оролцуулж байгаа нь үндэсний гамшиг. Үүнд хэн хяналт тавих вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ. Хүүхдийн эрх яриад байдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хаана байна вэ. Нөгөө талаасаа улс эх орны ирээдүй болсон бяцхан дүү нар, залуус бид  аливаа зүйлд ингэж хэт их туйрширдаг болчихсон юм уу.  

Бидний ирээдүй хойч үе хаашаа явж байна. Үгүй ээ тэд юу хийж байна. Тэмцэл, жагсаал, цуглаан, тэмцэгчдийн гол зорилго, мөн чанарыг ойлгосоны үүднээс гарын үсэг зурсан уу.  

Үндсэн хуульд зааснаар “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-нд “…Хүүхдэд үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болон бусад  гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах,  сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл оюун ухаан, сэтгэхүйн төлөвшиж амжаагүй бяцхан хүүхдүүдээс гарын үсэг авч, түүгээрээ бахархан олон нийтэд түгээнэ гэдэг бол хүний мөн чанарт үл нийцэх үйлдэл.  

Хатуухан хэлэхэд оффшортой тэмцэгчид бяцхан хүүхдүүдийг ашиглаж байгаа нь хүн чанарт нийцэх үү. Бид ирээдүй хойч үедээ  юу өвлүүлж үлдээж байгаагаа эргэн нэгэн харах цаг болж. Тэд биднээс юу суралцах вэ. Бид өнөөдөр ирээдүй хойч үедээ юу үлгэрлэнэ Монголын ирээдүй тийм л байна. . . 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Tend ard tumnii esreg taliin 2 zuragchin gehuu buunii nohoi gehuu er em ni medegdehgui 2 daldak bsan ter 2 iin hiisen ajil
2017/04/23 202.9.42.92
zochin
ene hyatadad dagaar oroh vndsen shaltgaan ni ireedvin bvh hvvhdvvd urtei tul urdichilj gariin vsgee zurj bgaa yum shigee lùivarchdiin vr hvvhed turul turugsud gadaad garch vldsen mģlchuud dagaaraar
2017/04/20 66.181.176.206
garavaa
buruu shu ene yu l bol
2017/04/20 150.129.141.251
copy
Zovoo zov odoonii xuuxed eniig medexteigee shuu
2017/04/20 27.123.214.124
iii
Egduu yumuu naad huuhduud baitugai mulhuu huuhed hurtel durvun muchuuruu tamgalna Za yu...
2017/04/19 103.212.118.191
Иргэн
Энэ хүүхдүүд эх орноосоо, ард түмний хөрөнгийг хулгай хийх муухай гэдгийг маш сайн ойлгож байгаа, хөлсний сэтгүүлч шүү юм минь. Чамаас лав илүү байгаа
2017/04/19 103.9.90.231
irgen
offshort hulgaichnar mongtei, hevlel medeeleliin gazruudtai gereetei. yaaj iij baigaad temtsegchdiig muuhai haragduulna.
2017/04/19 122.201.31.159
irgen
Zuruulah ni zow.Ene site bas l offshorchodiin site yum shiw de.HULGAICHUUDTAIGAA ZAILAACH chuhal.mn
2017/04/19 222.235.247.139
Bat
Buruu zuil ogt alga
2017/04/19 139.5.217.111
mg
yagaad bklkhgyi gej ireedyig ni idsen hyniig uur yahch bilee bi lab demjine
2017/04/19 119.40.103.186
Sos
Хуухдийн монгоноос хасагдсан хуухдууд зурах нь зов ш дээ
2017/04/19 122.201.21.58