8o
Улаанбаатар хот
mobile menu

Ханбогд сум цэвэр усны байгууламжтай боллоо

2017-04-19 09:36:17

Өмнөговь аймгийн Ханбогд сум уул уурхай түлхүү хөгжсөнтэй холбоотой сүүлийн жилүүдэд хөдөлгөөнт хүн ам эрс нэмэгдсэн. Хүн ам олноор төвлөрөхийн зэрэгцээ говь нутагт ундны усны хэрэглээ ихэссэн бөгөөд Өмнөговь аймаг, Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд уг компаний 6,9 сая долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд ус цэвэршүүлэх байгууламжийг барьж 4 сарын 18-нд ашиглалтанд орууллаа.

Энэхүү байгууламж нь хоногт 2600 метр куб усыг цэвэршүүлдэг ба 13000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай юм. Цаашлаад өргөтгөл хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлвэл 35000 хүнийг цэвэршүүлсэн усаар хангах боломж байгааг онцолж байлаа. Цэвэр усны байгууламжтай болсноор хатуулаг өндөртэй говийн усыг цэвэршүүлэн хэрэглээд зогсохгүй олон давуу талууд бий болж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл