8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Ж.Эрдэнэбат аа, чи бол Ерөнхий сайд биш аймгийн л дарга бацаан за юу

2017-04-19 11:33:00


2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гарагт МАН-ын бүлэг  шөнө дөл болтол хуралджээ. АН ард түмний нүдэн дээр зодолддог, харин МАН олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Гэсэн хэдий ч тэдний тогоон доторх асуудал халиж байгаа бололтой.  Тухайлбал, шөнийн 02:30 цагт тарсан байна.Тус хуралдаан дээр нэлээд ноцтой асуудал дэгдэж, хэрүүл маргаан өрнөсөн сурагтай. Тус хэрүүл “Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлснээс үүдсэн байна. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын таван гэрээ оруулж иржээ. Төсвийн тодотголыг хэлэлцэж байхад чимээгүй байсан Концессын таван гэрээний асуудал гэнэт гарч ирж, гишүүд хоорондоо нэлээд хэрэлдсэн байна. Концессын гэрээний талаар маргаан дэгдэхэд МАК компанитай холбоотой асуудал нэлээдгүй яригджээ. Учир нь өмнө “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байсан. УИХ-ын чуулганаар хоёр жилийн өмнө  тус ордыг “МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажуулж байсан цаг саяхан. Гэтэл дахин МАК компанид Концессын гэрээ өгөх тухай яриа өрнөсөн байна. МАК-тай холбоотой маргаан хүчтэй дэгдэж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар хоорондоо хатуу үгсийг харамгүй чулуудаж, бараг л барилцаж авах дээрээ тулжээ. Энэ үеэр Ц.Нямдорж гишүүн "Эрдэнэбат аа, цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй" хэмээн хатуухан сануулаад авчээ. 

Ингээд шөнө дөл болтол хуралдсан тус хуралдаан дээр гишүүдийн хаалттай хаалганы цаана юу хэлэлцэж маргалдах дээрээ тулсныг дор сийрүүлье. 


 Ц.Нямдорж:Ж.Эрдэнэбат аа,  чи бол Ерөнхий сайд биш аймгийн л дарга бацаан за юу


Ж.Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компани яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Ж.Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон баримт мэднэ шүү. Ж.Эрдэнэбат аа,  чи бол Ерөнхий сайд биш аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болно шүү” 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үгээ бодож яриарай


 Ц.Нямдорж гишүүнээ,үгээ бодож яриарай. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ


Ж.Мөнхбат : Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна


Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь уруу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” гэсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн “...Тавантолгойтой холбоотой юм сонсогдоод байгаа шүү” гэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...Мөнхбатын зөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ” гэсэн байна.


Ө.Энхтүвшин: Шуудхан хэлэхэд энэ бол 2020 онд унахын дохио шүү


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “...Засгийн газар ямар ч чиглэлгүй явж байна. Өнөөдөр бидний ажиллаж байгаа байдал олдвол өлдөнө гэдэг шиг л байна. Шуудхан хэлэхэд энэ бол 2020 онд унахын дохио шүү. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг, сая ХЗДХ-ийн сайд юу хэлчихэв ээ. Оффшорын хууль буруу болчихлоо гэж яриад байх юм. Ерөөсөө бид жолоодлогогүй л явж байна”. 


Х.Болорчулуун : Ж.Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу


Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “...Энэ бол улайм цайм луйвар. Ж.Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна”  гэв.
Энэ мэт шөнийн 03.00 цаг хүртэл тэдний хурал үргэлжилж, эцэст Концессын гэрээнүүдийг шалгах МАН-ын бүлгийн ажлын хэсгийг байгуулахаар болсон байна. Энэ мэт улстөрийн халуухан үйл явдал хөшигний ард өрнөж байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэтгэврийн өвгөн
Гайгүй гэсэн хэдэн компаниа дэмжээд явал даа. Талцаж булаалдаж байтал эх орон, эх захаа мэдэхээ байлаа.
2017/04/19 135.23.227.109
жаран ес
Нямдоржийн хэлдэг үг маш үнэн үг шүү. Ернь тэтгэврийн насаа нэмэхээ болиочээ ажилгүй хүмүүс яах юм бэ
2017/04/19 124.158.94.29
тангад
концессын дэмжээд төрөөс авахаа л нэхээд болоо биз дээ тэгээд хэнд өгөх гээд нөөгөөд Эрдэнэтийг монголын л ХХБ-ны хөрөнгөөр авсан төр булаагаад авсан одоо асуудал бас л хятадтай холбогдож яригдаад бай
2017/04/19 139.5.216.186
тангад
энэ нөгөө хятадтай холбоотой хүн монголчуудыг юм хийвэл зогсоож гацаадагаа л улайм цайм хийгээд байна уу МАК-ыг зөвхөн эздээр нь дүгнээд байх юм монголын үндэсний компани гэдгээр харахгүй юм энэ конце
2017/04/19 139.5.216.186
Чимка
Нямдорж УИХ-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм шиг л байх юм. Увсынхан Нячдоржоос өөрөөр сэтгэдэггүй ээ
2017/04/19 202.9.41.191
Чимка
Үгэнд нь орохгүй болохоор уурлаад байгаа юмуу, энэ хэдэн хөгшчүүд нь. Аягүй бол өөрсдөө дахиад хэдэн жил суух гэж тэтгэврийн насыг хойшлуулсан юмуу. Энэ Нямдорж больвол таарна.
2017/04/19 202.9.41.191
Bi
Угаасаа л гарч ирсэн болгоныг авилгалдаад өөрийн талд оруулаад байгаа биз дээ энэ хдн олигарх нь.
2017/04/19 202.9.40.156
zamiin tsagdaa
ene J.Erdenebatiig ovoo zaluu gej bodoj baisan chini MCS-iin erh ashgiig hamgaalah gej l ulairch yavaa hun gedgiig oilgood mash iheer uram hugarch bn
2017/04/19 66.181.185.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment