8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө

2017-04-19 12:02:12

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов.

Өнгөрсөн удаагийн хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус зохион байгуулсан юм 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment