Хотын дарга С.Батболд сар шинийн өмнөхөн НИТХ-ын төлөөлөгчдөдөө хүлээн авч, 18 каратын алт бүхий Хангарьд хүчтэний дүрстэй энгэрийн тэмдэг бэлэглэсэн байна.Өмнө Нийслэлийн Засаг даргын есдүгээр сарын 29-ний өдрийн “А 687” захирамжаар Улаанбаатар хотноо зохион байгуулахыг зөвшөөрч нэлээд шуугиан тарьж байсан. Түүний дараахан золбин нохдод 5 тэрбум төгрөгөөр спираль тавина хэмээн нэлээд асуудал үүсгэсэн. Үүнээс харахад Хотын дарга хэмнэх биш "цацдаг" нэгэн бололтой. Уг энгэрийн тэмдэгийг алтаар хийлгэсэн гэх мэдээлэл байна. Мөн өмнө нь Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Камертон”, “Никитон” хамтлагийн тоглолт буюу “Улаанбаатарын намар” шоуг улсын төсвийн хөрөнгөөр буюу 217’635’700 төгрөгөөр хийсэн баримт ил болж байсан билээ. Уг нь ингэж тансагласан улс төрч өөрийн ухамсараар үүрэгт ажлаа өгдөг юм билээ, өндөр хөгжилтэй орны, улстөрийн соёлтой лидерүүд үүнийг андахгүй мэднэ. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай шүү, эрхэм Хотын даргаа.
Хотын дарга С.Батболд НИТХ-ын төлөөлөгчдөдөө 18 каратын алт бүхий энгэрийн тэмдэг бэлэглэжээ
2017-04-19 13:02:00