8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын иргэн гадаадад төрвөл хүүхдэд нь давхар иргэншил олгоно

2017-04-19 15:51:58

Оны өмнө манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөг болох тухай асуудал яригдаж, нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл хэсэг намжаад байсан уг асуудлыг Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг гарган судалж байгаа юм байна.Ингэхдээ эхний ээлжинд эцэг эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаад улсад мэндэлсэн бол давхар иргэншил олгодог болох нь зүйтэй гэсэн санал боловсруулаад байгаа аж.

Гадаадын улс орнуудад 20 гаруй мянган монгол хүүхэд аж төрсөн гэх тоон мэдээ байна. Тэдгээр хүүхдэд монгол хэл, бичиг заахаар 40 сургууль ажиллаж байгаа ч сургалтын чанар, сурах бичгийн хүрэлцээ зэрэг бэрхшээлтэй асуудал байдгийг ГХЯ-ны хэлтсийн дарга Х.Мандахцэцэг онцоллоо. Тэрээр "Монголдоо хэрэглэж буй академик сургалтын сурах бичгээр гадаадад байгаа хүүхдүүдийг сургах ямар ч боломжгүй учир багш нар нь өөрсдөө сурах бичиг гарган ашиглаж байгаа. Сурах бичгээс гадна улс улсын онцлогоос шалтгаалж, монгол хэл заах арга техник ч харилцан адилгүй байх учиртай. Гадаад харилцааны яам болон БСШУЯ-наас хамтарсан баг гаргаж, гадаадын улс орн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ЦААГУУРАА НУУЦ БҮРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДАГУУЛХААР БНА ЯЛАНГУАЯ ХЯТАДЫН ИРГЭДЭД ИРГЭНШИЛ НУУЦААР ОЛГОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БНА ОДОО ХЯТАД ИРГЭД ЖУУЛЧИН ВИЗЭЭР ОРЖ ИРЭЭД ХЭДЭН САРААР АМЬДАРЧ БН
2017/04/20 202.9.41.160
Ви
Зөвхөн эцэг эх нь 2лаа Монгол бол давхар иргэншил олгох нь зөв шүү
2017/04/19 173.76.235.221
хүн
наад мэдээгээ гүйцэд биччээч дээ
2017/04/19 172.98.87.18
No
Zuitei... Mongol eh etsegtei huuhduudiig ch bas oron orniih ni huwi haritsaagaar ni pasport ugh heregtei.
2017/04/19 203.91.115.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment