Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.Тодруулбал, Иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүлсэн байна.
Мөн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Иргэн А экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндөгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил мөн бүртгэгдсэн байна. Эдгээр бүтээгдэхүүнийг буцааж, эздэд нь захиргааны хариуцлага тооцжээ.
Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хилээр нэвтрүүлэхийг завджээ
2017-04-20 12:58:00