Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр болсон байна.Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болгосон байна. Мөн цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулсан байна.
Батлан хамгаалахын сайд хариуцлага тооцох хугацаатай үүрэг өглөө
2017-04-19 17:25:55