8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэхээр болжээ

2017-04-20 08:12:14

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна.

Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ.

Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8,316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин+12
Боловсрол, эмнэлэгийнхэн харин ч 5 жил тутмын тэтгэмж авдаг байх шүү, соёлын салбарынхан хамгийн цалин бага ядуучууд байдаг. ялгахаа болье тэнэгүүд
2017/04/21 202.179.31.115
2543
ТЭНЭГТЭЭРЭЙ БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НЬ ЯАХЫН БОЛЖ БНА
2017/04/21 103.9.90.130
зочин
Боль боль.Энэ 2 салбараас өөр салбарт ажиллаад цалингийн зээл авч амьдралаа авч яваа хүмүүс нь хүн биш үү.Бүх хүнд хамруулах хэрэгтэй.Монголын бүх залуу гэр бүл байр машин цалингийн зээлтэй байгаа.
2017/04/20 122.201.31.239
11111
busad ni hun bish yum bh da. yadarsan ard irgediinhee nuruun deer mongold uil ajillagaa yabuulj bgaa bankuud togloj duusch bn shu de. busad ni hun bish yumuu?
2017/04/20 199.116.114.202
bid
Үнэндэ энэ салбарыхан хэцүү байгаа шүү д.Бага цалинтай цалингас цалингийн хооронд, бас зээлгүй хүн нэг ч байхгүй гэж хэлэхэд хэлсдэхгүй.Хаан банк адилхан хүлээн зөвшөрөхгүй бол бид цалинга ТБ-с авнаа
2017/04/20 103.242.47.2
Зочин
Ёо эмч багш нар л хүнүү. Бусад нь тэгээд яахы? Юм л бол энэ 2салбарыг л халамжлах юм. Бусад салбарт хүн ажилдаггүй юм шиг л.
2017/04/20 202.70.46.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment