8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаалттай хаалганы цаадах МАН-ын Концессын гэрээ

2017-04-20 09:05:00

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гарагт МАН-ын бүлэг  шөнө дөл болтол хуралдаж, нууцаар таван концессын гэрээний асуудал яригдаж нэлээд хэрүүл шуугиан болсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. АН ард түмний нүдэн дээр зодолддог, харин МАН олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Гэсэн хэдий ч тэдний тогоон доторх асуудал халиж байгаа бололтой. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй учир нам доторхи тэмцэл нэлээд ширүүсэх хандлагатай байна. Тус хэрүүл “Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлснээс үүдсэн байна. Ингээд би тус концессын гэрээний талаар мэдээлэл хүргэе. 

МАК: “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ


Тус хуралдаан дээр гишүүд МАК-иас болж нэлээд маргалдсан  сурагтай. Бүр Ерөнхий сайдыг “Чи Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК-ын Ерөнхий сайд юм уу” хэмээн УИХ-ын гишүүн Болорчулуун хэлж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг аятайхан байгаарай хэмээн сануулаад авсан байна. Тус  хэрүүл нь Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх тухай яригдсанаас болжээ. Хоёр жилийн өмнө тус ордыг “МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажуулж байсан цаг саяхан.Энэхүү концессын төсөвт өртөг нь 78 тэрбум 752 сая төгрөг юм байна. Тус төслийг хэрэгжүүлснээр Цагаан суваргийн ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн хэд хэдэн сумыг эрчим хүчний системд холбох юм байна. 


Цогтцэций сумын төв хүртэлх хатуу хучилттай автозам барих төсөл


Өнгөрсөн даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хурал дээр  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь уруу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” хэмээн хэлсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн “...Тавантолгойтой холбоотой юм сонсогдоод байгаа шүү” гэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...Мөнхбатын зөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ” гэсэн яриа ч яригдсан. Тус концессын  ажил нь өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед яригдаж байсан Өмнөговь аймгийг нийслэлтэй холбосон автозамаас Цогтцэций сумын төв хүртэлх хатуу хучилттай автозам барих төсөл юм байна. Тус төслийн төсөвт өртөг нь 35 сая 922 мянган төгрөг юм байна. 


 Концесс: Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвараас Нөмрөг сум хүртэлх 167 км хатуу хучилттай автозамын төсөл


Дараагийн ил болсон гэрээ бол 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвараас Нөмрөг сум хүртэлх 167 км хатуу хучилттай автозамын төсөл. Завхан аймгийг Увс аймагтай холбох авто замын сүлжээний хэсэг бөгөөд аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох  Тухай ТӨРИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ-д орсон байдаг. Энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая төгрөг. 

Концесс: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбоотой төсөл


Дараагийн төсөл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбоотой төсөл байна. Тодруулбал, Дархан Эрдэнэтийн замаас Сэлэнгэ аймгийн Сант,Орхон сумын замын зураг төслийг нь боловсруулах барих төсөл юм байна. Уг замын төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ нутгийн хүү учраас түүнд хамааралтай байгаа аж. 


Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлгийн дэд бүтэц барих төсөл 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж, гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-т даалгаж байсан. Тус МАН-ын бүлгийн хурал дээр энэ асуудал ч мөн яригдсан байна. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.
 Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөхөөр тусгагдсан байна. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25,724,600,000 төгрөгийг 2020 оноос  тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх тухай Засгийн газрын хуралдаан дээр яригдаж байсан билээ. 

Эдгээр төслүүд бүгдээрээ барих шилжүүлэх гэрээтэй аж. Учир нь уг ажлаа хийж дуусгаад дараа нь улсад шилжүүлж мөнгөө авах учраас нэлээд ширүүн уралдаж байгаа сурагтай. Эхлээд өөрсдийн хөрөнгөөр барих учраас УИХ-ын гишүүд өөрсдийн танил компанидаа хахуулдаж, өөрсдөө үр шимийг нь хүртэхээр улайрч байгаа бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zz
Hiih ajliig n zugeer hiilgeech de, kontsesiin geree huvaaj ideh n gj gargaj tavij hudal hardah hereg yu bn
2017/04/20 182.160.39.47
Жагсаалт дутуу унэ мунгэ нь огт буруу бна
Жагсаалт дутуу бугээд унэ тооцоог шал буруу мэдээлсэн бна.
2017/04/20 150.129.143.31
АН- ховд
Хийх боломж байвал ажлуудаа хийлдээ. хамгийн гол нь чанартай, үр дүнтэй сайн хийгээрээ
2017/04/20 202.179.31.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment