8o
Улаанбаатар хот
mobile menu

Шороон шуурга шуурахыг анхааруулж байна

2017-04-20 09:27:03

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орж, салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл