8o
Улаанбаатар хот
mobile menu

Талбайн хоёр талын замыг хаана

2015-12-30 18:18:00

Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллана.Маргааш /XII.31/ орой Чингисийн талбай дээр зохион байгуулах арга хэмжээтэй холбоотойгоор тус өдрийн оройн 20 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл талбайн баруун зүүн талын замыг бүрэн хаана. Иймд энэ замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.Мөн үйл ажиллагааны үеэр тайлбайн ойр орчмын төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх тул тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулан бусаддаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл