Төв аймгийн Алтанбулаг дахь Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын баазад өнгөрсөн долоо хоногт гар бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч амиа алдаж, найман алба хаагч шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллага Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа билээ. Өчигдөр мэдээллийн хэрэгслээр тухайн үед хээрийн бэлтгэл сургуулилалт хийж, гар бөмбөгийг хэрхэн ашиглах талаар алба хаагчдад хичээл зааж байх үед ангийн захирагч Л.Өлзийбаяр согтуу байсан гэсэн мэдээлэл гарсан. Бид энэ талаар ангийн захирагч Л.Өлзийбаяраас тодрууллаа.
-Гранат дэлбэрэх үед таныг согтуу байсан гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед та хаана байсан бэ?
-Би осол болдог өдөр согтуу байгаагүй. Тухайн үед ослын газарт биш хээрийн байрлал дээр байсан.
-Таниас ахиад ганц зүйл асуух гэсэн юм. Талийгаач ахмад Мөнгөншагайг гранатыг биеэрээ хааж, бусдынхаа амийг аварсан гэсэн мэдээлэл гарсан?
-Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас хариулт өгөх боломжгүй байна.