
Өнөөдөр Ардчиллын хувьсгалын нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаны төрсөн өдөр тохиож буй. Тэрээр 1962 оны 4-р сарын 20-нд төрж, 1998 оны 10-р сарын 2-ны өдөр учир битүүлэг байдлаар бусдын гарт амь насаа алдсан ба өнөөг хүртэл ард түмний зүрхэнд мөнхийн залуу удирдагч, нэрт улс төрч хэвээрээ үлджээ. 1992-1998 онд УИХ-ын гишүүн, 1998 оноос Дэд бүтцийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгч, "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.



