8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд мөргөөд зугтаасан жолоочийг эрэн хайж байна

2017-04-20 11:05:12

Өчигдөр Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг саатуулж ажиллажээ.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 10 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 4 нь сургуулийн насны хүүхэд байсан байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Тухайлбал, СБД-ийн нутаг Дарь эхийн зам, 58-р сургуулийн хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй аютомашины жолооч нь 10 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг Хэрэг бүртгэх тасагт шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ тэнэг хаа хүртэл зугтаах золиг юм болдоо. баригдахгүй гэж бодож байгаа бол яг одоо чамайг браих гээд очиж явна эргүү новшоо. хүүхэд мөргөчихөөд зугтаадаг хүний мөс нь хайлаад дууссан өгөр новш вэ
2017/04/20 45.117.32.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment