Бичил уурхайн гүнд гурван хүн шороонд дарагдсан осол өнгөрөгч шөнө гарчээ.Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор”-ын эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-н бичил уурхайд гүнд хүмүүс шороонд дарагдсан тухай дуудлага онцгой байдлын албанд өнгөрөгч хоногт 01:03 цагт иржээ.Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид ажиллаж, Н /37 настай, эрэгтэй/, М /23 настай, эрэгтэй/ нарын цээж, гар, хөл хэсэг гэмтсэн байсныг уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин иргэн Б /22 настай, эрэгтэй/-г гаргахаар аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Гурван хүн уурхайн гүнд шороонд дарагджээ
2015-12-30 18:41:00