8o
Улаанбаатар хот
mobile menu

Канад эмч нар үнэгүй үзлэг хагалгаа хийж байна

2017-04-20 11:44:45

Канад эмч нар хүрэлцэн ирж, нүдний болор шилжүүлэн суулгах хагалгааг  үнэ төлбөргүй хийж эхэлжээ. Эмч нарын багийг ахалж буй Хью М.Парсонс манай улсад дөрөв дэх удаагаа иржээ. Тэрбээр УНТЭ, ХСҮТ болон Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, монгол эмч нартай хамтран нүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ, хагалгаанууд хийсэн байна.

Канадын Лаурел сан, Эрүүл мэндийн яам хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж буй бөгөөд өнгөрсөн мягмар гаригт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Канад улсын Нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонс-ыг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, бид гадаадын байгууллагуудын сайн санааны үүднээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа таатай байх болно. Цаашид телемедицинийг ашиглан нүдний торлог шилэнцрийн эмчилгээ, үйлчилгээ явуулах, эмч, мэргэжилтнүүдэд онлайн сургалтыг зохион байгуулах тал дээр Канад улстай хамтран ажиллах саналтай байна гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment