8o
Улаанбаатар хот
mobile menu

19 нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж АТГ үзжээ

2017-04-20 11:58:14

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2017 оны 1 дүгээр улиралд төрийн байгууллагуудаас ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийсэн байна. 2017 оны 1 дүгээр улиралд нийтдээ 3753 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан байна. Эдгээрээс 824 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2164 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 112 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 591 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв.

19 нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж АТГ үзжээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуулийн зохицуулалттай.

3753 мэдүүлгийн 2796-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 569-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болж болзошгүй байгааг анхааруулсан байна. Харин 19 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment