8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ

2017-04-20 14:07:15

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хэв журмын цагдаа, Ахлах ахлагч Б.Баттулга, болон БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь 25 настай Т, 23 настай Б, нар бүлэглэн 195 мянган төгрөг болон бусад бичиг баримт хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

Мөн Баянзүрх захын ойролцоо 04 сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн II хэлтсийн хэсгийн байцаагч, Дэслэгч Б.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыгмэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажиллаж сэжигтэй этгээдийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Дээрх хэргүүдийг дүүргийн Цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bz
Shaahiimaa baynzurh 2 heltes ajilaa medkv tsagdaa nar bdiishde mash muu odoonii tsagdaaa gej gutamshig
2017/04/20 141.0.15.61
  • Recent
  • Most Read
  • Most Comment