8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд 3,200 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

2015-12-31 09:32:00

Нийслэл хотын хэмжээнд шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, 24 цагийн ажиллагаатай байнгын болон түр пост, авто эргүүлийн 68, явган эргүүлийн 163 чиглэлд 3,200 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Нэмэлтээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 60, ХСИС-ийн 120 сонсогч, Ерөнхий боловсролын 122 сургуулийн 7,300 орчим “School police” эцэг, эхийн эргүүл, 131 аж ахуйн нэгж, байгууллагын 2,600 иргэд урамшилт болон сайн дурын үндсэн дээр эргүүлд ажиллах юм. 

Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар холбогдох албадтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт, шалгалт тавьж, болзошгүй  аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment