8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

2017-04-20 16:23:16

Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Тус санамж бичгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр нар байгууллаа.

Ийнхүү хоёр талын хамтын ажиллагаа бэхжиж, “Бодисын солилцооны хам шинж”төслийг хэрэгжүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, ТТАХНЭ-ийг үйлчлэх хүн амын дунд халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа хийхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхзэрэг ажлууд хийгдэх юм.

Түүнчлэн үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх зорилтот бүлэгт чиглэсэн сургалтыг зохион байгуулах, сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллах бөгөөд нөгөө талаас төвийн ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо эмчилгээг зохион байгуулахад хамтран ажиллахаар болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment