Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Г-ийн “Тоуоta Рrius-30” автомашины хоёр ширхэг толины хавтас, Номин их дэлгүүрийн зогсоол дээр байсан иргэн Ц-ын “Тоуоta prius-20” автомашины зүүн талын толины хавтас, “Royal House“ зочид буудлын гадна зогсоолд байсан Ц-ын “Тоуоta Рrius-30” автомашины хоёр ширхэг толины хавтсуудыг хулгайлсан Д гэгчийг урьд шөнө барьжээ. Д нь тодорхой оршин суух хаяггүй нэгэн бөгөөд хулгайлсан толинуудаа биедээ ч явахад нь барьжээ.
Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.