8o
Улаанбаатар хот
mobile menu

2016 оны өрнийн зурхай

2015-12-31 09:26:00

ХОНЬ
Энэ онд гайхалтай, сайхан үйл явдлууд дүүрэн байна. Ажилдаа амжилт гаргаж, санхүүгийн хувьд тогтвортой байх бол хувийн амьдралд таатай өөрчлөлтүүд гарна. Олон сонирхолтой хүмүүстэй танилцаж харилцсанаар ажил хэрэгт тань тус болж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бүх зүйл болдог цагтаа болох газартаа болно. Бүтээлч байдалд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Гэхдээ бүхий л шийдвэр зорилтыг бие даан хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Тохиромжтой мөч хүлээлгүй шийдвэртэй хөдөл. 2016 он ямар байх нь бүхэлдээ танаас шалтгаална. Харин од эрхэс зөвхөн танд чиглэл өгөх юм. Нэгээс наймдугаар сарын хооронд ачаалалтай ажилласныхаа дараа үүнийхээ хариуд санхүүгийн байдал эрс дээшилнэ.


Ажил
Ажил мэргэжлийн тал дээр бүх зүйл таатай байна. Албан тушаал ахих бөгөөд энэ байр сууриа бэхжүүлэхийг хичээгээрэй. Таны амжилтад хүн бүр баярлахгүй, атаархагчид араас чинь таныг унагах үйлдэл хийж болзошгүй. Тэдний үйлдлийг тоох хэрэггүй, зөвхөн урагшаа хар, танд од эрхэс тусална. Зугаа цэнгээнээс аль болох хол байж ихэнх цагаа ажилдаа зарцуул. Зорилтуудыг шийдэх уламжлалт аргаас татгалзаж, өргөн цар хүрээтэй сэтгэ. Ингэсэн тохиолдолд ажил хэрэг хялбархан бүтнэ. Бүх зүйлийг оны эхний өдрүүдээс эхэл. Нэг болон хоёрдугаар сард чухал гэрээ хэлэлцээр хийх, албаны уулзалт, зөвлөгөөн явуулах, шинэ ажил хайхад тохиромжтой. Есдүгээр сард материаллаг байдалд сайн өөрчлөлтүүд мэдрэгдэнэ.


Мөнгө
Энэ жил санхүүгийн байдал сайжирна. Зоос бүрийг хэмнэж, өөртөө таашаал цэнгэл төрүүлэхүйц зүйлсээс татгалзан, байнга зардлаа хянадаг үе өнгөрч. Мөнгөнд хандах хандлагаа эргэн харах цаг нь болсон. Хавар гэхэд л та санхүүгийн хувьд хөл дээрээ тогтох боломжтой болно. Намар хүртэл ажлаа солих хэрэггүй, одоо байгаа орлогын эх үүсвэрээ алдахгүй байх хэрэгтэй. Оны эхний хагаст өнгөрсөн жил дуусгалгүй орхисон төсөл ашиг авчирч мэднэ. Өмнө нь хийсэн ажлынхаа төлөө өгөөмрөөр шагнуулж ч мэдэх юм. Наймдугаар сар хүртэл холбоо мэдээлэл, эрүүл мэнд, үйлчилгээний салбарынхан материаллаг тал дээр найдвартай бат бэх суурьтай байна. Есдүгээр сард бусадтай хамтран ажиллаж, уран зохиол, уран сайхны чиглэлээр хамтарснаар санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн хуульч, стилист, гоо сайхны мэс засалч болон гоо сайхны чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн ажил хэрэг ч сайн байна.


Хайр дурлал, гэр бүл
Таны нас, гэр бүлийн байдлаас үл хамааран та хайр дурлалд умбана. Романтик болзоо, цэцэг, сайхан харилцаагаар дүүрэн байна. Өвөл хавар энэ төрлийн мэдрэмж дүүрэн байна. Харин зун энэ бүх сайхан өрнөлд таагүй зүйл учирна. Ердөө л та жижиг сажиг зүйлд хэт их анхаарал хандуулсны улмаас хардаж, хосоо гомдоож болзошгүй. Таны хардалт ихэвчлэн ямар ч үндэслэлгүй байх тул та хоёрын харилцаанд сэв сууж мэднэ. Тиймээс биеэ барьж, тоглоом шоглоомоор ч хардаж байгаагаа илэрхийлэх хэрэггүй. Харилцаагаа, аз жаргалаа хайрла. Хонины ордын зарим хүмүүс энэ жил ээж эсвэл аав болж магадгүй.

 

ҮХЭР
Энэ онд нөхцөл байдал яаж ч эргэлээ гэсэн гуних шалтгаан гарахгүй. Урьд хожид байгаагүй бүтээлч өндөрлөгт хүрэхийн дээр мэргэжил дээрээ хязгааргүй боломж авьяасаа нээн харуулах болно. Үүн дээр нэмээд хувийн амьдралд гарах олон таатай гэнэтийн бэлгүүдийг нэмбэл бүх зүйл сайхан болно. Гэхдээ та идэвх зүтгэл гаргахгүйгээр эдгээрээс аль нь ч болохгүй гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Өмнө нь олж авсан мэдлэг чадвар, өөрийн төдийгүй бусдын туршлага хэрэг болно. Удирдлага болон нөлөө бүхий хүмүүсээс тусламж ирнэ. Шийдэмгий, зоригтой зан чанар өрсөлдөгчдийн дундуур толгой өөд алхан өнгөрөх боломж олгоно.  Ажил хэргээ тайван, эргэлт буцалтгүй гүйцэтгэж, жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Боловсрол, хууль зүй, гадаад харилцаатай холбоотой ажил эрхэлдэг хүмүүст илүү таатай. Түүнчлэн бизнес эрхлэгч болон чөлөөт уран бүтээлчид ч таатай байна. Жилийн дунд үе болон төгсгөл үе илүү амжилттай байна.
Ажил  хэрэг
Оны эхний хагаст сүүлийн гурван жилд төлөвлөж, түр хойш тавиад байсан төслүүдээ хэрэгжүүлэх бат бэх суурь тавих боломж гарч ирнэ. Үүний зэрэгцээ ажил дээр таны байр суурь бэхэжнэ. Энэ байдлыг тогтоон барихыг хичээгээрэй, учир нь зуны сүүлээр байдал өөрчлөгдөж зарим зүйлд санамсаргүй өөрчлөлтүүд гарч мэднэ. Шийдвэр гаргахын тулд уян хатан байх хэрэгтэй. Нэг л шийдлийн араас зүтгээд байх биш тойрч гарах арга зам, буулт хийх хувилбаруудыг бодож үзэх хэрэгтэй. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх эсвэл шинэ ажил хайж байгаа хүмүүс сурган хүмүүжүүлэгч, багш, дизайнер, зар сурталчилгаа бүтээгч гэсэн мэргэжил сонговол тустай. Эдгээрээс сонголтоо хийснээр мэргэжлийн ажилдаа амжилттай байхын дээр санхүүгийн тогтвортой байдалд хүрэх боломжтой. Нэгдүгээр сараас зургаадугаар сарын эхэн хүртэл харилцан ярилцах, ажил хэргийн хэлэлцээр хийх, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хамтран ажиллах гэрээ байгуулахад хамгийн тохиромжтой үе. Гадаад харилцаа, гадаад дахь холбоо сүлбээ бүхий л эхлэлд тус болно.

Мөнгө санхүү
Төсөвт тань зардал их гарна, үүнд бэлэн байгаарай. Энэ нь өвлийн саруудад л мэдрэгдэж эхэлнэ. Таны эрэлт, хэрэгцээ өссөнтэй холбоотой. Ийм нөхцөлд өр тавих, зээл авах, мөрийтэй бооцоот тоглоомд азаа үзэхээр шийдэх зэрэг эрсдэлүүд гарч мэднэ. Таны хувьд мөнгө санхүүгийн хүндрэлтэй байдал түр хугацааных, нэг их удахгүй энэ байдал хэвийн болно. Тиймээс өөрөө олж байгаа мөнгөндөө тааруулан даруухан амьдарч, ялангуяа өвлийн сүүл, хаврын эхээр хэмнэлттэй амьдрахыг од эрхэс зөвлөж байна. Үнэхээр мөнгө үрэхгүй л бол тэсэж чадахгүй байгаа бол удаан эдэлгээтэй үнэтэй зүйл худалдаж авах нь зүйтэй. Эсвэл гэрийн тавилга, ахуйн цахилгаан хэрэгслээ шинэчилж, гэртээ засвар хийгээрэй. Энэ бүхнийг өөрийнхөө мөнгөөр л зохицуулах хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд ойрын хамаатан саднаасаа тусламж хүсч болох юм. Гэхдээ тэдний сайхан сэтгэлийг ашиглаж, хэтрүүлж болохгүй.

Хайр дурлал, гэр бүл
Хайр дурлалын хувьд бүх зүйл сайхан байна. Ганц бие хүмүүсийн гэрт аз жаргал ирж, урт удаан байх болно. Өнгөрсөн жил үүссэн мэдрэмж, гайхалтай роман болж, улмаар  хайр дурлалын чухал харилцаа үүснэ. Харин ийм мэдрэмж байгаагүй ч гэсэн энэ жил гайхалтай учралуудаар дүүрэн байна. Оны ямар ч үед энэ мэдрэмж тохиож мэдэх бөгөөд наймдугаар сарын сүүлээр хайртай хүнээ олно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд уужуу тайван, нэгнээ ойлгосон сайхан сэтгэгдлээр гэр бүл дүүрэн байна. Та гэр бүлийнхнээ илүүтэй анхаарч, халамжлах хэрэгтэй гэдгээ ойлгоно. Энэ онд чухамхүү та гэр бүлийн сөргөлдөөн, үл ойлголцлыг зохицуулах үүрэгтэй хүн байх болно. Түүнчлэн гэр бүлийн бүхий л ажил хэрэг дээр манлайлах үүрэгтэй. Хүүхдүүд тань сурлагадаа сайн, дуулгавартай байж таныг баярлуулна. Мөн хүүхдүүдийн шинэ авьяас чадвар илэрч мэднэ. Зуны амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй.

 

ИХЭР
Энэ жилийн хувьд хамгийн эмзэг сэдэв нь ойр тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаа байна. Таны зан байдал эсвэл бусад хүмүүсийн үг үйлдэлтэй холбоотой сүүлийн хэдэн жилд хуримтлагдсан асуудлууд үе үе гарч ирнэ. Үүнийг шийдэх цаг нь болсон. Шийдлийг та өөрөө л хайж олно. Та ажил дээрээ болон ойр дотнынхонтойгоо харилцахдаа эелдэг, найрсаг байдаг ч энэ нь хэнд ч ямар ч ашиг авчрахгүй байгааг та анзаарна. Та өөрийн үнэ цэнийг жинхэнээсээ ойлгож үүнийгээ ойр тойрныхондоо таниулна. Энэ үеэс эхлэн ажил хэрэг хурдацтай хэмнэлээр өрнөж, оны эцэс гэхэд таны амжилтыг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь мөнгөн орлогод нөлөөлнө. Гэр бүлийн амьдралд ч мөн өөрчлөлтүүд гарна. Та дахин бусдаас хараат бус байр суурьтай болсон нь бүх хүнд таалагдахгүй. Гэхдээ хүмүүст таалагдахгүй байлаа гээд өөрийн зарчмаас ухарч болохгүй. Тэд таныг удахгүй ойлгож, тань дээр эргэн ирнэ.

Ажил хэрэг
Оны эхний гурван сард ажил хэрэг хэвийн голдрилоор явна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг яв цав биелүүлэн, илүү ч гарахгүй дутуу ч байхгүй байсаар эцсийн бүлэгт та бусдын байран дээр ажиллаж байгаа мэт санагдан өөр ажил хайна. Энэ нь ч зөв алхам. Өөртөө итгэх итгэлээ дахин олж аван, итгэл үнэмшлээ баталгаажуулж, авьяас билгийнхээ шинэ боломжуудыг нээхэд тустай. Ялангуяа хөгжим, театрын чиглэлийн мэргэжилтэй ихрийнхэнд энэ илүүтэй хамаарна. Гэхдээ таны мэргэжил техник, шинжлэх ухаантай холбоотой байсан ч уран бүтээлийн элементүүдийг шингээж өгөхөд гэмгүй. Ажлын байр хайж байгаа хүмүүст зорилгоо тодорхойлж, мөнгө, дуртай ажил хоёрын аль нь илүү чухал вэ гэдгийг шийдэхийг зөвлөж байна.  Энэ онд авьяас билгээ хүлээн зөвшөөрүүлж, цаашид авьяас чадвараа амжилттайгаар хэрэгжүүлэх сайхан боломжууд гарч ирнэ. Интернет технологи, эрчим хүчний салбарт мэргэшсэн хүмүүс санхүүгийн тал дээрээ илүүтэй анхаарах хэрэгтэй.

Мөнгө санхүү
Урлаг, соёл, хөгжмийн боловсрол, хүүхдийн эрүүл мэнд, сувиллын байгууллага зэрэгтэй холбоотой мэргэжил салбарынхан мөнгө санхүүгийн хувьд илүүтэй одтой байна. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь ч мөн амжилт дагуулна. Өв хөрөнгө өвлөх эсвэл томоохон хожил хожсоноор нэмэлт орлого олох боломжтой. Ер нь ч энэ жил таны амьдралд санхүүгийн байдал тогтвортой байна. Яг л илбэт цурхайн тушаалаар гэдэг шиг хэрэгцээтэй үед хэт их хичээл зүтгэл гаргалгүйгээр мөнгө олж чадна.  Гэхдээ ийм азтай байлаа гээд тайвширч, алгуурлаж болохгүй, сайтар бодоогүй худалдан авалт, жижиг сажиг зүйлд зардал гаргахгүй байх хэрэгтэй. Энэ зөвлөгөөг дагаж чадахгүй бол санхүүгийн тал дээр бага зэргийн хүндрэл гарснаар үүнийг нөхөх гэж ихээхэн цаг хугацаа хүч хөдөлмөр шаардагдах болно. Та маш хурдан ашиг олох зорилгоор ямар нэг байгууллагад их хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт хийхээр шийдэж магадгүй. Танд сануулахад од эрхэс ийм алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Их хэмжээний алдагдалд орох магадлалтай.

Хайр дурлал, гэр бүл
Хайр дурлалын талбарт сэргэн мандалтын үе ирж байна. Хоёрдугаар сараас энэ үе эхлэх бөгөөд бүх насныханд хамаарна. Гэр бүлийн хосууд ч хэдийнэ мартсан халуухан харилцаа, мэдрэмжээ сэргээх бол ганц бие ихрийнхэн анхны хайртайгаа учирч, дахин ухаангүй дурлах магадлалтай. Эсрэг хүйсийнхэн таныг ихээхэн сонирхоно. Найрсаг үгс, сээтэгнэл, дурлалын тоглоом зэрэг нь нэг хэвийн уйтгарт өдрүүдэд шинэ тод өнгийг нэмнэ. Хэн ч энэ онд ганцаардахгүй. Хэсэг хугацаанд толгой эргэтлээ дурлалдаа шатаж, сэтгэл хөдлөлдөө хэт автаж мэднэ. Гэлээ ч үүнд санаа зовних хэрэггүй. Зун гэхэд та ухаалгаар бодож сэтгэн, гэр бүлийн хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болно. Залуу, ганц бие ихрүүдийн хувьд хувийн амьдрал нь мөн л сайнаар өрнөнө. Хоёрдугаар сараас эхлэн намар хүртэл романтик учрал, болзоо, гайхалтай аяллуудаар дүүрэн байна. Энэ эрч хүчтэй хэмнэл дунд тантай амьдралаа холбоохоор шийдэх хүн гарч ирнэ.

 

МЭЛХИЙ
Таныг сонирхолтой үе хүлээж байна. Олон зүйл таны амьдралаас нэг мөр явна, гэхдээ үүнд харамсах хэрэггүй. Таны амьдралаас гарсан зүйлийн оронд ирсэн шинэлэг зүйлс амьдралын бүхий л талбарын ирээдүйг баталгаажуулах болно.  Ойрын хамаатан, найз нөхөд, хөршүүдтэйгээ харилцах харилцаанд ихээхэн өөрчлөлт гарна. Мөн ажил, хувийн хэрэгт ч таатай өөрчлөлтүүд гарна. Та стандарт бус нөхцөл байдалд ч яв цав, хурдан шийдвэр алхам хийх шаардлагатай болно. Хувь тавилан танд шинэ өндөрлөгт хүрч, бусдын олж чадаагүй амжилтыг олох боломжийг олгож байна. Тиймээс бүх нөөцөө шавхаж, аз жаргалынхаа төлөө зоригтой тэмцэх хэрэгтэй. Өвөл болон хаврын эхээр хуучин найз нөхдийн дэмжлэг авч, хэрэгцээтэй мэдээлэл цуглуулан, бусдаас туршлага судлаж өөрийгөө бэлд. Дөрөвдүгээр сард бие бялдар, сэтгэл санаагаа сэргээхийн тулд бага зэрэг амарч, харин зуны цагт зорилгодоо хамаг анхаарлаа хандуулан, идэвхтэй ажиллах хэрэгтэй.  Есдүгээр сар гэхэд бүхнийг амжуулсан байх ёстой, харин 12 дугаар сар гэхэд та 2016 оны амжилтуудаа нүүр бардам тэмдэглэхүйцээр хөл дээрээ бат бэх зогссон байна.

Ажил хэрэг
Энэ жил ажилгүй сууна гэж байхгүй. Таны туршлага чадвар томоохон компаниудад эрэлт хэрэгцээтэй байх болно.  Урлаг, спорт, гадаад харилцаа, алсын тээвэрлэлттэй холбоотой салбарт илүү таатай байна. Та энэ жил анхаарал хайр татам байх бөгөөд таны сэтгэл татам байдлын өмнөөс сөрөх хүн олдохгүй л болов уу. Гэхдээ таны амжилт найз нөхдийн төдийгүй атаачдын тоог ч нэмнэ гэдгийг анхаараарай.  Тэвчээртэй байж өдөөн хатгалгад өртөхгүй байх хэрэгтэй, ямар ч үед тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ онд та өөрөө болон таны гэр бүлээс чухал зүйл гэж үгүй.  Маш хялбархан хүрсэн мэт санагдах ажлын амжилт ялалт ч үнэн хэрэгтээ тасралтгүй, чармайж хөдөлмөрлөсний үр дүн байх болно.

Мөнгө санхүү
Энэ жил зүгээр сууж байгаад амар хялбараар их хэмжээний мөнгө олчихно гэж найдах хэрэггүй. Зоос бүрийг маш их хөдөлмөрөөр олно. 11-12 дугаар сард санхүүгийн байдал хүндэрч мэднэ. Мөнгөндөө хэмнэлттэй хандаж, дэлгүүр хоршоогоор хэсэх, зугаа цэнгэлд мөнгө зарцуулах дургүй болно. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахыг хүсвэл мөнгөтэй холбоотой асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө мөнгөөр бүхнийг болгохыг хичээ, өр зээл тавих хэрэггүй. Өр шир тавьснаар буцааж өгөхөд ихээхэн асуудал гарч мэднэ. Өөр нэгэн нууцыг задлахад мөнгөний талаар санаа зовниж, бодох нь бага байх тусам мөнгө өөрөө тань дээр ирнэ. Ялангуяа хоёр, дөрөв, 10 дугаар саруудад санхүүгийн хувьд ээлтэй.  Оюун санаа, хүмүүнлэгийн ажил, хэвлэл мэдээлэл болон алсын тээвэрлэлтийн үйлчилгээний салбарынхны хувьд мөнгө санхүүгийн нөхцөл байдал таатай байна.

Хайр дурлал гэр бүл
Гэр бүлтэй мэлхийнхний хувьд энэ онд хайртай, дотны хүмүүсийг таныг баярлуулна. Өнгөрсөн жил харилцаа мэдрэмж дээр бага зэрэг хөрсөн, хурцадсан, эргэлзээ төрүүлсэн зүйлс гарч байсан бол энэ оны хавар эдгээр таагүй зүйлс ул мөргүй алга болно. Энэ нь гэр бүлийн таатай уур амьсгал, халамжаас үүдэлтэй. Ганц бие мэлхийнхний хувьд хайр дурлалын талбарт ихээхэн өөрчлөлтүүд гарна. Үйл явдал ч эрчимтэй өрнөнө. Эмэгтэйчүүд нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын нэгний хооронд ирээдүйн ханьтайгаа учрах магадлалтай.  Од эрхсийн ивээснээр бүх зүйл болбол 10, эсвэл 11 дүгээр сард хурим товлогдож мэднэ. Эрчүүдийн хувьд бага зэрэг хүлээх хэрэгтэй болох нь. Гурваас дөрөвдүгээр сард сонирхолтой, сэтгэл татам эмэгтэйтэй учирч мэднэ, гэхдээ энэ бүсгүй зөвхөн сайн, үнэнч анд болж мэднэ. Харин есөөс аравдугаар сард яг л хүсэн хүлээсэн, он удаан жил амьдралаа холбоход та бэлэн байх цор ганц, давтагдашгүй эмэгтэйтэй учрах болно.

 

АРСЛАН
Энэ онд гэнэтийн, томоохон өөрчлөлтүүд гарна. Шинэ найз нөхөд олонтой болж, ажлын чиглэл өөрчлөгдөж, хайр дурлалын харилцаа ч шинэчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхнийг багахан хүлээх хэрэгтэй болно. Эхлээд хуучны өр, хариуцлагаа дуусгаж, 2015 оны намраас бодож төлөвлөсөн ажил, төслүүдээ сайтар цэгцэл. Нэг болон хоёрдугаар сард хуучин алдаа эндэгдлүүдээ залруулахад тохиромжтой үе байх болно. Дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн янз бүрийн салбарт өөрийгөө туршиж үзэхэд гэмгүй. Өрсөлдөгчдийн таагүй үйлдлүүдийг бүү тоо. Таны өмнө тодорхой зорилт байгаа. Зун гэхэд шийдвэрлэгдээгүй асуудал, тодорхойгүй харилцаа гэж байх ёсгүй, бүгдийг шийдвэрлэ. Зуны үеэр гэрээсээ удаан хугацаанд хол байж магадгүй. Гадаад улс руу албан томилолтоор явна, энэ таны хувьд цалин хөлс өсөх боломжийг бий болгоно.  Гэхдээ мөнгө хэт их үрэх хэрэггүй, санхүүгийн саналуудад болгоомжтой ханд. Арван хоёрдугаар сард од эрхэс ивээх хүртэл томоохон хэмжээний худалдан авалтыг хойшлуулах хэрэгтэй.

Ажил хэрэг
Энэ он хүндхэн ч , сонирхолтой байна. Албан тушаалын шатаар аажмаар ахих эхлэл тавигдана, мөн таны чадварыг өндрөөр үнэлж мэднэ. Ялангуяа анагаах ухаан, уран бүтээл, дизайн архитектур, үсчний үйлчилгээ болон гоо сайхан амьдралын эрүүл хэв маягтай  холбоотой салбаруудад илүүтэй ээлтэй байна.  Гэхдээ бусад салбарынхан ч ажилдаа илүүтэй анхаарал хандуулбал таатай байна гэж од эрхэс зөвлөж байна. Түүний зэрэгцээ хамт ажиллагсдадаа эелдэг, анхаарал халамжтай ханд. Хамт олон дундаа найрсаг уур амьсгал бүрдүүлж, итгэлцэл, нэгнээ хүндэлсэн халуун дулаан уур амьсгалыг үргэлж дэмжиж яваарай. Ингэснээрээ та хамт олноосоо хүндэтгэл хүлээхийн дээр удирдлагаасаа шагнал урамшуулал авах гээд нэг сумаар хоёр туулай буудах боломжтой.  Арслангийн ордын удирдагчид буулт хийж сурах хэрэгтэй. Ингэснээр ажилтнууд болон ажил хэргийн түншүүдтэйгээ харилцахад  тустай.

Мөнгө санхүү
Жилийн туршид санхүүгийн тал дээр өөрийгөө бүрэн хангахуйц байх хэрэгтэй, томоохон өр зээл тавих хэрэггүй. Мөнгө санхүүгийн тал дээр амжилттай, одтой яваагаа бусдад гайхуулсны хэрэггүй. Атаачид хэзээд таны хажууд байна. Гэртээ их хэмжээний мөнгө хадгалах хэрэггүй. Байнга хянуур болгоомжтой бай, учир нь 2016 онд санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой хандахгүй бол “хавханд орж” мэдэхээр байна. Маш бага хэмжээний мөнгийг ч зээлэх, бусдад зээлдүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгөний зээлтэй холбоотой асуудал материаллаг төдийгүй  сэтгэл санааны хувьд хохиролтой байх болно. Сайтар бодож, нарийн төлөвлөж гаргасан шийдвэр санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлнэ. Мэдээж гар хумхилгүй хөдөлмөрлөвөл он удаан жил санхүүгийн байдалдаа санаа зовнихгүй байх үндэс суурийг бий болгоно.  Гэхдээ зугаа цэнгэл, тансаг хэрэглээнээс татгалзах шаардлагатай болно. Хавар нөлөө бүхий хүмүүстэй танилцаж мэднэ.

Хайр дурлал, гэр бүл
Хайр дурлалын талбарт онцгой өөрчлөлт гарахгүй. Оны эхээр хардалтаас болж бага зэргийн хэрүүл маргаан үүсч болзошгүй. Үүнийг хэт эмзгээр хүлээж аван байдлыг хурцатгах хэрэггүй. Таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс л таны энэ араншинг тэвчин гарч чадна. Өвөл дуусмагц, бүх зүйл тайван болж, таны сэтгэл санааны байдал хивэндээ орон, өмнө нь байж боломгүй мэт том асуудал мэт санагдаж байсан зүйлс үл ялих, инээдтэй асуудлууд байсныг ухаарна. Эмэгтэй арслангууд энэ жил гадаад төрхдөө илүүтэй анхаарах хэрэгтэй. Өөрийгөө үе үе өөрчил, ингэснээр хайртай хүнтэйгээ харилцах харилцаа улам сонирхолтой болно. Дөрөв, зургаа, наймдугаар сард өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гэр бүлтэй арслангийнхан зан аашаа эргэн нэг харж, өнгөрсөн үед хийж байсан үйлдэл бүрээ сайтар эргэн бодох хэрэгтэй. Хань ижлээсээ нууж явсан “залуу насны алдаа” илэрч болзошгүй, энэ тухайгаа ханьдаа хэлэх хэрэгтэй. Хайртай хүн чинь бусдаас биш харин танаас энэ тухай сонссон нь дээр.

 

ОХИН
2016 оны бүхий л үйл явдлын үндэс суурь нь 2015 оны намар тавигдсан байх болно. 2016 оны есдүгээр сар хүртэл та өмнөх оны ажил хэргүүдээ гүйцээж, шинэчлэн хийх шаардлагатай болно. Гэхдээ таныг Бархасбадь гариг ивээх тул энэ бүхнийг хийхэд хүнд санагдахгүй.  Энэ гариг танд хэрэгтэй бүхнийг чинь өгөх болно, гэхдээ та хөлсөө гартал ажиллах хэрэгтэй. Ялангуяа таны мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаас олон зүйл шалтгаална. Арвич хямгач байж, мөнгөө зөв зарцуулан, томоохон зардал гаргахаасаа өмнө сайтар бодоорой. Ирээдүйтэй ажил хэрэгт мөнгөө оруулах нь зүйтэй. Гэхдээ энэ чиглэлд ажлаа эхлүүлэхээр бол зун болтол хүлээ. Өвөл, хаврын цагт сайн амарч аваад, хэрэгтэй мэдээлэл цуглуулан, боломжоо сайтар үнэлж дүгнэ. Энэ үед танд шинэ танилууд гарч ирнэ.

Ажил хэрэг
Үе үе ажилд саатал гарч ирнэ, гэхдээ оны эхнээс л ажил хэрэг сайжрах шинж тэмдэг мэдрэгдэнэ. Ажил хэргээ нээх, байр сууриа бэхжүүлэх, албан тушаалын шатаар ахихад тохиромжтой цаг. Хөдөлмөрч зан, уйгагүй хичээл зүтгэл, сайхан сэтгэл танд тусална. Ажлын амжилт хурдацтай, мэдэгдэхүйц байх бөгөөд энэ нь ч таны орлогод нөлөөлнө. Орлого өсөх ч анхаарлаа сулруулж болохгүй. Ойрын хүрээллээс тань санаатайгаар биш ч гэлээ танд атаархах хүн гарч ирнэ, үүнээс болж таагүй зүйл учирч мэднэ. Хамт олонтойгоо харилцах харилцаанд хүндрэл гарч мэднэ, тиймээс зайгаа барьж, хэт нээлттэй байлгүй, амжилтаа гайхуулах хэрэггүй. Энэ бол маш чухал үе. Ажил хэргийн тал дээр хүсээгүй ажил санхүүгийн хувьд муугаар нөлөөлөх учраас гэрээгээр ажилладаг байсан ч дээрээс үүрэг даалгавар хүлээлгүй бие даан ажиллах хэрэгтэй. Ажлаа чин шударгаар хийж, удирдлагынхаа өмнө байр сууриа бэхжүүл. Хаврын сүүл эсвэл зуны эхээр таны найдвартай ар тал болж, он удаан жил бат бэх суурь болох ажил хэрэг олох боломж өндөр байна.

Мөнгө санхүү
Энэ он санхүүгийн тал дээр тогтвортой, ялангуяа нэгдүгээр сард санхүүгийн нөхцөл байдлаа бэхжүүлж чадсан бол цаашлаад энэ тал дээр санаа зовнихгүй байж болно. Та санхүүгийн нөхцөл байдлаа дээшлүүлэхийн дээр хэвээр хадгалахыг хичээнэ.  Өөрийн ажил хэрэгтээ хөрөнгө оруул, ингэснээр орлого сайжирна. Гэхдээ итгэлтэй байхын тулд арилжааны ажил хэргээр туршлагажсан мэргэжилтний зөвлөгөө авахад гэмгүй. Оны эхний хагаст үр өгөөж ихтэй ажлын санал гарч ирж мэднэ. Гэхдээ сонголт хийхэд хэцүү. Аравдугаар сард нөхцөл байдал өөрчлөгдөж гайхалтай ирээдүйг зөгнөх шинэ боломжууд гарч ирнэ. Гэхдээ 2016 оны намрын бүхий л эхлэлүүд  шууд л орлого авчирна гэж найдах хэрэггүй. Энэ ажлууд ирээдүйн баталгаа болно гэдгийг санаж тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тээвэрлэлт, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэл, санхүү зээл, дизайн, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт илүү их орлого олж мэднэ.

Хайр дурлал
Энэ жил хайр дурлалын сэдэв таны хувьд хоёрдугаарт тавигдаж мэднэ. Энэ нь таны л шийдвэр. Нэгдүгээр сараас эхлэн янз бүрийн шалтгаанаар гарч ирэх маргаан зөрөлдөөнөөс та залхаж эхэлнэ. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ ойлголцох ч дахиад л өөр шалтаг шалтгаан гарч ирнэ. Маш бат бэх харилцаа ч үүнд хэлмэгдэж мэднэ. Салалтаар дуусахыг  ч үгүйсгэхгүй. Гэхдээ зөвхөн танаас бүх зүйл шалтгаална гэдгийг бүү мартаарай. Та хайртай хүндээ хэт их шаардлага тавьж, жижиг сажиг зүйлийг дэврүүлснээр асуудал үүснэ.  Найз нөхөд, гэр бүлийнхэн тань таныг тайтгаруулж зөвлөгөө өгөх ч та үгэнд нь орохгүйн улмаас зөрчилдөөн үүсэх магадлалтай. Тиймээс амьдралыг бодитоор харж, бусдын ярьж зөвлөж байгааг сонс, ингэснээр та хайр дурлалын тал дээр аз жаргалтай байх болно.

 

ЖИНЛҮҮР
Энэ он бүхий л тал дээр амжилттай байхаар од эрхэс таныг ивээж байна. Гэхдээ төлөвлөгөөний ихэнх хэсэг нь гэр бүл ойр дотны болон хайртай хүмүүстэй холбоотой байна.  Хэдийн үүсэн тогтсон нөхцөл байдалд өөрчлөлт оруулах шаардлага гарч, гэр бүлийн болон ахуйн амьдралаа өөрөөр харах шаардлагатай болж мэднэ. Найз нөхдийн хүрээнд ч ийм өөрчлөлтүүд гарч мэднэ. Зарим эртний нөхдөөсөө салахаас аргагүй болж мэдэх юм. Оны эхнээс л хүсэл мөрөөдөл, боловсруулсан төлөвлөгөөндөө хүрэхийн тулд хаашаа хөдөлж, ямар хүчин чармайлт гаргах вэ гэдгээ ойлгоно.  Ажил хэргийн тал дээр ч гэр бүл, хань ижил, ах дүүс тань томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлох нь зүйтэй. Гэр бүлийн бизнес босгох суурь нөхцөл тавигдаж мэднэ. Аливаа эхлэлд хавар мөн зуны эхэн үе таатай. Гэхдээ тантай сөргөөцөлдөгчид өрсөлдөгчид идэвхэжнэ гэдгийг санах хэрэгтэй. Тэмцлээс бүү ай, гэхдээ тэдний араас улайран хөөцөлдөх хэрэггүй.

Ажил
2016 онд ажил хэрэгтэй холбоотой бүхий л зүйл дээр ихээхэн ирээдүйтэй байна. Хаврын эхээр ажил мэргэжилдээ томоохон өөрчлөлт хийх, албан тушаал ахихад нэг алхам хийх шинэ боломжууд гарч ирнэ. Тууштай байж, зорилгынхоо төлөө зоригтой алх. Даруу зан гаргаж, хэн нэгнийг урдаа оруулах нь хэнд ч хэрэггүй. Од эрхэс танд зориулан энэ онд гол дүрийг бэлтгэсэн. Тиймээс ажил хэргийн асуудалд өөрийгөө харуулахын тулд багахан боломжийг ч бүү алд. Бүү залхуур, ажлыг хэзээ ч битгий хойшлуул, эс тэгвэл амжилт танаас нүүр бууруулна. Шинэ ажилд орохоор бол гурав, дөрөв, тавдугаар сар ээлтэй. Намар гэхэд таатай үр дүн нь гарч эхэлнэ. Хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж байгаа хүмүүст ч эн он таатай байна. Та урлаг, хууль зүй, анагаахын чиглэлээр гараагаа эхлэх гэж байгаа бол тун сайн. Зохиолч, зураач, хөгжимчин, стилист, нийгмийн ажилтнуудын ажил үйлс сайн байна.

Мөнгө
Нэг зүйл дээр аз таарвал, хоёр дахь, гурав дахь дээр ч аз таарна. Мөнгө санхүүгийн тал дээр ажил хэрэгтэй адил бүх зүйл сайн байна. Ажил хэргээс олсон мөнгөнөөс гадна хууль ёсоор бэлэглэсэн, өвлөн авсан орлого өссөнөөс үүдэн материаллаг байдал бэхжихийг үгүйсгэхгүй. Энэ онд та амьсгаа авч, маргаашийн өдөртөө итгэлтэй байх болно. Та чиглэлээ зөв сонгож, энэ асуудал дээр идэвх зүтгэлтэй хандсанаар мөнгө аяндаа ороод л ирнэ. Хөдөлмөрч тууштай зангийнхаа ачаар орлого тань сайжирна. Эхлүүлсэн ажлаа бүгдийг дуусгаж, зохих үр дүнг нь харах хэрэгтэй, эхлүүлсэн ажлаа замын дунд хаях хэрэггүй. Аливаа бэрхшээлд уужуу ханд. Хамгийн гол нь дотоод сэтгэлдээ эрх чөлөөтэй, үл хамааралтай байх хэрэгтэй. Оны эхнээс өр ширгүй болбол ирэх жил таны хувьд санхүүгийн тал дээр толгой гашилгах шаардлагагүй болно.  Бусдаас мөнгө зээлэхгүй, мөн зээлдүүлэхгүй байх хэрэгтэй. Зээлсэн мөнгөө авах, эргүүлж өгөхөд таагүй асуудлууд тулгарснаар танд төдийгүй гэр бүлийнхэнд асуудал үүсч мэдэх юм. Тооцоотой, няхуур байх нь хөрөнгө мөнгөний асуудал дээр гол баримтлах зарчим. Жилийн эхний хагаст томоохон, үнэтэй худалдан авалт хийхээс татгалз.

Хайр дурлал
Оны эхний хагаст хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд бүх зүйл тайван, нийцтэй байна. Гэр бүл дотор тав тухтай уур амьсгал бий болж, хань ижилтэйгээ хамтран ажил эрхэлж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь та хоёрын дундах харилцааг бэхжүүлнэ. Гэвч намар үүлгүй тэнгэрээс аянга цохих мэт гэнэтийн явдал үүснэ. Та хувийн амьдралаа сонирхолтой болгохыг хүсч, шинэ зүйлд татагдан, толгой эргэж ч мэднэ. Түр зуурын явдалд татагдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ганц бие жинлүүрийнхэн заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Бүх зүйлийг нэг дор амжуулах гэсний хэрэггүй. Харилцаа жамаараа, тайван үргэлжлүүлэх боломжийг олго.  Харилцаа дөнгөж эхэлмэгц л сөргөлдөөн, маргаан гарч эхэлбэл зөв сонголт хийсэн эсэхээ сайтар бодож үзээрэй. Та амьдралынхаа ханиар сонгох хүнтэйгээ учирсан үед ноцтой маргаан зөрөлдөөн гарахгүй.

 

ХИЛЭНЦ
Од эрхсийн байрлал энэ онд танд сайхнаар эргэхээр 2016  онд Хилэнцийн ордын олон хүмүүс хувийн түүхээ алтан үсгээр бичих боломжтой. Танд хувь тавилан гайхалтай өгөөмөр хандаж, аливаа ажил үйлийн эхлэлд хязгааргүй боломжууд нээгдэнэ. Эрсдэл хийхээс бүү ай, зоригтой шийдэмгий хөдөл. Нэгдүгээр сарын эхээр тааламжтай өөрчлөлтүүдийн анхны шинж тэмдэг мэдрэгдэж, хавар улам бүр тодрох бөгөөд харин зун  гэхэд үр шимээ өгч эхэлнэ. Жилийн хоёрдугаар хагаст мөнгөтэй холбоотой ажил үйлсэд таатай байна. Гэхдээ таны амжилтад атаархагч, муу санаатнууд таны эсрэг зүйл хийж магадгүй. Тиймээс аливаа зүйлд уян хатан, болгоомжтой хандах хэрэгтэй. Тайван тэвчээртэй, айдасгүй байх нь атаархагчдаас таныг хамгаалах найдвартай хуяг гэдгийг санаарай.

Ажил
Ажлын амжилт өөрийн хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална. Гэхдээ анх харахад шийдэж боломгүй мэт санагдах асуудлуудыг ч шийдвэрлэх эрч хүч хангалттай байна. Та өмнө нь бүтээлч санаа олж, шинэ санаагаа нөөцөлж хэрхэн хөдлөхөө тунгааж байсан бол одоо ажил хэрэг болгох цаг нь ирсэн. Удаан бэлтгэж, тээнэгэлзэлгүйгээр ажлаа эхэл. Зун гэхэд албан тушаал ахих, өөрийгөө хосгүй мэргэжилтэн гэдгээ харуулах, өөрийн гэсэн бизнес нээх эсвэл хөл дээрээ бат бөх зогсох боломжууд гарч ирнэ. Харин намар гэхэд үүнээс үүдсэн гайхалтай үр дүнг мэдрэх болно. Аливаа шинэ зүйл эхлэхдээ өмнө нь эрхэлж байсан ажил хэргийнхээ салбараас эрс өөрчлөх хэрэггүй. Өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүстэйгээ холбоо харилцаатай бай.  Уран бүтээлийн чиглэлийн хүмүүст илүү таатай жил болно. Олон нийтэд өөрийгөө таниулах, нэр алдар олох сайхан боломж гарч ирнэ.

Мөнгө
Энэ оны туршид мөнгө санхүү тогтвортой өсөх болно. Мөнгөний эх үүсвэр багасах ч үүнд санаа зовох хэрэггүй. Мөнгө урьдынхаас ихээр орж ирнэ. Учир нь та өмнө нь олон зүйлд анхаарлаа хандуулж, сарниулах шаардлагатай байсан бол энэ удаад нэг л зүйл дээр сайтар төвлөрч чадсанаар орлого нэмэгдэнэ. Сонгож үлдсэн чиглэлдээ анхаарал, хүч чармайлтаа хэчнээн их зарцуулна орлого төдий чинээ их байна.  Олсон орлогоо тогтоож, амьдралаа сайхан, аз жаргалтай болгохын тулд төрөлхийн авьяасаа гаргах хэрэгтэй болно, гэхдээ энэ таны хувьд маш хялбар зүйл. Зардлын хувьд гэвэл хүүхдүүд, тэдний боловсрол, хөгжилд зориулан мөнгө зарцуулна. Хэрэв хүүхэдгүй бол бүтээлч зүйл, хайртай хүмүүстэй мөнгө зарцуулна.  Энэ нь танд сэтгэл санааны хувьд таатай, ашигтай байх бол үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийснээр олон жилийн хугацаанд найдвартай, тогтвортой орлого олох эх үүсвэр болно.

Хайр дурлал
Таны амьдралыг өөрчлөх учрал хүлээж байна. Энэ нь таны гэр бүл болон гэрлэлтийн талаарх бодлыг өөрчилнө. Танд яг хэрэгтэй тэр л хүнийг алдахгүй байх нь чухал. Ялангуяа хоёр, гурав, зургаадугаар сард та сэтгэл татам байж, энэ үед таныг хүрээлж байгаа хүмүүс танд илүү анхаарал тавих болно. Тав, найм, 10 дугаар сард  гэрлэх санал хүлээж авна. Намар хуримын ёслолоо төлөвлөж болно. Гэр бүлтэй хилэнцийнхний хувьд оны эхээр бага зэрэг зөрчилдөөн үүсч магадгүй. Үл ойлголцол, тунирхлаас болж гэр бүлийн уур амьсгалыг эвдэж, өөр хүнтэй болох талаар ч бодож болзошгүй. Гэхдээ яаран шийдвэр гаргаж олохгүй. Хайр хүчтэй л бол бага зэрэг тэвчиж, хэсэг хугацаанд тусдаа амьдарч, эсвэл амралтаа авч, хүлээцтэй байх хэрэгтэй. Намар бүх зүйл хэвийн байдалдаа эргэн орно.

 

НУМ
Энэ онд болох бараг бүхий л үйл явдлууд ирээдүй амжилтын найдвартай суурийг тавьж өгнө. Гагцхүү зорилгоо зөв тавьж, эрхэмлэх зүйлээ тодорхойлон, жижиг зүйлд анхаарлаа сарниулалгүйгээр шийдэмгий хөдлөх хэрэгтэй. Ахмад, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонсох нь тустай.  Нэмж боловсрол эзэмшихээр шийдэж магадгүй, энэ он ч үүнд тохирох жил. Олж авсан мэдлэгийнхээ ачаар карьер өсөх төлөвлөгөөнд дэх боломжуудаа ашиглаж чадна. Таны хүрээлэл дунд үзэл бодол нэгтэй хүмүүс нэмэгдэж, нөхөрлөлийн холбоо бэхжин, харин зам зуурын хүмүүс өөрсдөө амьдралаас тань гарна. Хувийн амьдралд бүх зүйл хялбар байхгүй, зарим үед бүр таагүй гэж хэлмээр мөчүүд гарах ч ажил мэргэжилдээ амжилт гаргах нь энэ бүх дутагдлыг нөхөх тул та үүнд нэг их санаагаар унах шалтгаан гарахгүй.

Ажил
Та үнэхээр өөрчлөлтийг хүсч байвал тэдгээрийг сайн төлөвлө. Шинэ зорилт, хариуцлагыг зоригтойгоор барьж ав, хүндрэлтэй асуудлаас бүү ай. Юунд ч харамсахгүй.  Нэгээс тавдугаар сарын хооронд хийсэн бүхий л зүйлс үр дүнгээ өгнө.  Ажил хэрэгтээ амжилттай байхын тулд зургаадугаар сар хүртэл төлөвлөгөөний дагуу, жигд хүчээр ажиллах нь зүйтэй. Гол чиглэлээ сонгон авч, түүн дээрээ хамаг анхаарал хүч чармайлтаа төвлөрүүлэх хэрэгтэй. Зорилтоо зөв тодорхойлж, зохих зүтгэл гаргасан бол та олон зүйлд хүрч чадна. Гэхдээ хариуцлага улам нэмэгдэж, ажлын явц таны бодож байснаас илүү удаан юм шиг санагдаж мэднэ. Үүний шалтгаан нь та хэт их хүлээлт, өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлсэнтэй холбоотой. Үүнээс бол хамт олонтойгоо зөрчилдөж мэднэ. Тиймээс зайлшгүй гарах зогсолтыг ашиглан, үүссэн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, дараа нь шийдвэр гаргаарай.  Удирдлагатайгаа харилцаагаа бэхжүүлэх мөчүүд гарч ирнэ. Тавдугаар сар эхлэхээс өмнө хувь тавилангийн бэлэгт анхааралтай ханд. Таны итгэж найдаж хандсан түнш үнэн хэрэгтээ ажлыг тань баллах нэгэн ч байж мэднэ. Эрүүл ухаанаа алдалгүй, бүхий л ажлын санал, шинэ хүнтэй танилцахдаа сайтар нягталж үзээрэй.

Мөнгө
Санхүүгийн хувьд энэ жил тайван, таатай байна. Гэнэт их мөнгө олох, эсвэл мөнгөгүйдэх асуудалтай тулгарахгүй. Гэхдээ жилийн туршид өмнө нь гаргасан санхүүгийн алдаагаа засаж залруулах хэрэгтэй болж мэднэ. Энэ ажлыг хойшлуулалгүй хийх хэрэгтэй, учир нь 2017 онд өөрчлөлт шинэчлэлт хийхэд найдвартай суурь бэлдэж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулахын тулд 2016 онд төлөвлөгөөгөө сайтар боловсруулах шаардлагатай юм. Нэгдүгээр сарын сүүлээр эсвэл хоёрдугаар сарын эхээр хуучин өртэй холбоотой асуудал гарч, үүнээс болж сөргөлдөөн үүсчмэднэ. Зуны эхээр хэт их мөнгө олох гэж улайрна. Гэхдээ энэ үе томоохон хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй, шаардлагагүй зардал, хэт үнэтэй худалдан авалтаас болж санхүү хүндрэх эрсдэлтэй. Тиймээс төсвөө хянаж, байгаа мөнгөө зөв зарцуулан, хуримтлал үүсгээрэй. Ялангуяа жилийн хоёрдугаар хагаст өөрт тань эсвэл өөр хүнд материаллаг тусламж хэрэгтэй болох тул хуримтлал үүсгэх нь чухал.

Хайр дурлал
Энэ онд олон сонирхолтой хүнтэй танилцана, гэхдээ удаан хугацааны тогтвортой харьцаа үүсгэх нь ховор. Өөрсдөө хэт их санаачилга гарган, зүрх сэтгэлээ өгснөөр бүтэлгүйтэж, улмаар сэтгэлээр унах магадлалтай. Хоёр, гуравдугаар сард сэтгэл хөдлөлөө дарж, харин зун, намар хяналтаа бага зэрэг сулруулж болно. Энэ үе хайр дурлалын харилцаа үүсгэхэд тохиромжтой үе байх болно. Гэр бүлтэй нумынхны хувьд гэр бүлийн бат бэх байдлыг шалгасан он болно. Шинэ, өөр зүйлд татагдан гэр бүлээ нураах аюулын ирмэгт хүрч мэднэ. Аливаа шийдвэр гаргахдаа сайтар тунгааж үзээрэй.

 

Матар
2016 онд та итгэл найдвараар дүүрэн байна. Санасан, төлөвлөсөн бүхэн биелнэ. Гэхдээ зөрчилдөөнөөс зайлсхийж, хэлэлцээр хийж чаддаг чадвараа ашиглаарай. Хуучны холбоо сүлбээгээ хадгалж, шинэ танилуудтай болно. Таны өнөөгийн болон одоогийн санаачилгууд амжилт дагуулна.  Гэхдээ маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болно, харин таны хэдийнээ хүрсэн байр суурь нэмэлт хариуцлагыг шаардана. Тиймээс энэ он зорилготой, хувийн бизнес эрхэлдэг, чөлөөт уран бүтээлчдэд илүү таатай байна. Энэ он нухацтай чухал шийдвэр гаргахад тохиромжтой үе юм. Таны хүч чадал ч үүнд хангалттай, бүх зүйл хялбархан, энгийнээр шийдэгдэнэ. Нэг зэрэг олон асуудал шийдэхэд бэлэн байгаарай. Үүнд гурваас есдүгээр сарын хооронд хамгийн хүнд үе тохионо. Бүхий л зүйл дээр сонголт хийх болно. Намар нөхцөл байдал тогтворжино. Шинэ санаа өгч, амьдралд тань таатай нөлөө үзүүлэх шинэ танилуудтай болж мэднэ.

Ажил хэрэг
Мэргэжлийн ажил таны хувьд нэн тэргүүний үүрэгтэй хэвээр байна. Тэсвэр тэвчээр амжилтад хүрэх түлхүүр болно. Маш их ажилтай, ачаалалтай ихтэй байх ч ажил хэрэгтээ хариуцлагатай хандах чадвар, эцсийн зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл хүссэн үр дүндээ хүрэх боломжийг бий болгоно.  Замд тань бага зэрэг саатал гарвал бүү тоо, үүнийг төлөвлөгөөт зогсолт гээд л бодчих. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, өөртөө итгэ. Гэхдээ үр дүн маш хурдан гарна гэж хүлээх хэрэггүй. Гэнэтийн аз тохиож, эсвэл шууд л бүх зүйл гэрлийн хурдаар бүтчих нь гэж байхгүй. Намрын үеэр шинэ боломжууд гарч ирэн, бүх зүйл арай хялбар болно. Удирдлага эсвэл албаны нөлөө бүхий этгээдүүдтэй харилцан ойлголцож, тэднээс тусламж хүсэж болно. Урт хугацааны хэлэлцээр, томоохон гэрээ хийх, бизнес эрхлэхдээ томоохон хариуцлагатай алхам хийхэд тохиромжтой. Чухамхүү энэ үед цаашдын амжилтын найдвартай сууриа энэ үед тавина. Та энэ онд сайн хөдөлмөрлөж чадвал санхүүгийн байдалдаа санаа зовнихооргүй болно.

Мөнгө, санхүү
Санхүүгийн хувьд сайн жил болно, гэхдээ амар хялбар аргаар мөнгө олно гэж найдах хэрэггүй. Бооцоо тавих, бирж дээр тоглох, аливаа эрсдэлтэй мөнгөний харилцаанаас зайсхийх хэрэгтэй. Мөнгө зээлж, зээлдүүлэхгүй байхыг хичээгээрэй. Чухал шийдвэр гаргахын өмнө сайтар бод, нэгэнт гаргасан шийдвэрийг буцаах боломжгүй шүү дээ. Үнэнч хөдөлмөрөөр олсон мөнгөндөө л найдаж болно. Танилын хүрээгээ өргөжүүл, шинэ холбоо харилцаа ашигтай байх болно. Жилийн дунд хэсгээр мөнгө санхүүгийн хэрэгтээ онцгой анхаарал хандуулаарай. Санхүүтэй холбоотой таагүй асуудлууд гарч болзошгүй. Магадгүй ойр дотнынхонтойгоо харилцах харилцаанд ч нөлөөлж мэднэ. Ёс журам, хувийн ашгийг алийг нь сонгох тал дээр ярвигтай нөхцөлтэй тулгарна. Гэхдээ сонголт таны өмнө. Намар санхүүгийн байдал өөрчлөгдөнө. Таны хэдийнээ мартсан хуучин өр ширийг буцааж өгч мэднэ. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн энэ онд мөнгө санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Хайр дурлал
Хувийн болон гэр бүлийн амьдралд та одоо төсөөлж ч чадахгүй өөрчлөлтүүд гарч мэднэ. Яг л үүлгүй тэнгэрээс аянга цахих мэт гэнэтийн үйл явдал зун гарч мэднэ. Болсон үйл явдал танд таалагдахгүй байсан ч өөрчлөлт бүрийг нааштайгаар хүлээж аваарай. Энэ өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд танд дутагдаж байсан тэр л зүйл гэдгийг ойлгох болно. Таны хүрээлэлд үнэнч найдвартай анд төдийгүй, удалгүй амьдралын тань хань болох хүн гарч ирж мэднэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хань ижилтэй

ХУМХ (I/20-II/18)

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Энэ он танд зарим талаараа үр ашигтай, зарим талаараа алдаагаа засаж байгаа мэт санагдах болно. Амьдрал яг л зэрэгцээ хоёр урсгалаар явагдаж байгаа мэт санагдана. Нэгээс нөгөөд шилжихийн тулд танд уян хатан чанар шаардлагатай болно. Маш сайн бодож, тунгааж шийдвэр гаргаснаар л боломж гарч ирнэ гэдгийг санаарай. Дөрөвдүгээр сар хүртэл шинэ зүйл эхлүүлэхээ түр азна. Харин өнгөрсөн оныхоо дуусгаагүй ажлыг дуусгаж, түншийн холбоо харилцаагаа зузаатган, төлөвлөгөө боловсруулж, шинэ зүйл эхлүүлэх хөрсөө бэлтгэх хэрэгтэй. Харин тавдугаар сард бодсон санаснаа хэрэгжүүлэх ажилд орон, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Энэ зөвлөгөөг дагаж чадвал 2017 оны эхэн гэхэд таны  амьдрал танигдахгүй болтлоо өөрчлөгдөнө. Таны хамгийн нандин хүсэл мөрөөдлүүд биелнэ.

Ажил. Энэ жил ажлын сэдэв хамгийн анхаарал татсан асуудал байх болно. Хавар сүүлийн үед ажил хэрэгт тань хуримтлагдаад байсан зөрөлдөөнийг арилгаж чадна. Та өөрийн бизнес эсвэл бие даасан ажлаа эхлүүлэхээр шийднэ. Гэхдээ хуучин ажил хэргийн түншүүдтэйгээ бараг л харилцаагүй болох тул хуучин зам дээр шинэ зүйл эхлүүлэх гэж оролдсоны хэрэггүй. Эрсдэл хийхээс бүү ай. Жилийн хоёрдугаар хагаст уран бүтээлийн салбар, интернет технологи болон зөвлөгөө өгөх салбарт амжилттай ажиллах таатай нөхцөлүүд бүрдэнэ. Ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байгаа хүмүүс ч энэ төрлийн мэргэжлийн талаар бодоод үзэхэд гэмгүй. Гэхдээ та энэ жил ямар ч ажил эрхэлсэн гэсэн таны хүчин зүтгэл амжилт болон материаллаг байдлын амжилтаар үр дүнгээ өгнө гэдгийг санаарай. Удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст илүү таатай байна.

Мөнгө. Ажил мэргэжилдээ идэвх зүтгэлтэй байвал санхүүгийн тал дээрээ санаа зовних шалтаг шалтгаан гарахгүй. Таны хувьд мөнгө, санхүүгийн байдал хүнд үе гардаг гэдэг нь л үнэн л дээ. Та мөнгө олохыг ихэд хичээсэн ч тэр бүр олдохгүй байх нь бий. Харин энэ жил энэ байдал өөрчлөгдөнө. Таны санхүүгийн байдал дээшлэх бөгөөд амжилттай ажиллаж, төсвөө зөв хуваарилсны үр дүн нь энэ юм. Үүний зэрэгцээ зугаа цэнгэл, дэмий зүйл худалдан авах цаг зав гарахгүй, энэ нь ч таны мөнгөнд хэмнэлттэй байх болно. Хуримтлуулсан мөнгө тань байр орон сууцаа сайжруулах эсвэл гэр орон, гэр бүлтэй холбоотой томоохон худалдан авалт хийх шаардлагатай болсон намрын үед ихээхэн хэрэг болно.  Харин зун гэнэтийн аз тохиож мэднэ. Ямар нэг сугалаанд аз таарч, төлөвлөгдөөгүй зардлуудыг нөхөх магадлалтай.

Хайр дурлал. Ахуйн асуудлууд, ажил дээрээ хэт ачаалалтай байсны улмаас романтик, хувийн амьдрал хойш тавигдаж магадгүй. Гэхдээ хайраас хаашаа ч зугтах аргагүй шүү дээ. Тиймээс зун хүртэл амраад ав, мөн хайр дурлалын адал явдал үүсгэх үү эсвэл эрх чөлөөтэй хэвээр байх уу гэдэг нь таны л хийх сонголт.  Харин од эрхсийн зөвлөж байгаагаар таныг зорих хайр дурлал маш их хүч, таатай сэтгэл хөдлөл, уулыг ч эргүүлэх эрч хүчийг өгөх юм байна. Гэхдээ шинээр учирсан хайртай хүнгүйгээрээ амьдарч чадахгүй гэж санагдаж байсан ч албан ёсоор харилцаагаа баталгаажуулах гэж яарах хэрэггүй. Гэр бүлийн үүрэг хариуцлага энэ жил таны хувьд нэн тэргүүнд тавигдах ёстой ажил мэргэжлийн чухал зорилтуудыг шийдэхэд анхаарлыг тань сарниулна.  Ер нь ч өөртөө үүрэг хариуцлага авахын өмнө материаллаг байдлаа бэхжүүлж, хөл дээрээ бат бэх зогсох ёстой шүү дээ. Харин ийм нөхцөл байдал дараа жилийн эхээр л бий болно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд өөр. Гэр бүлд таагүй харилцаа үүсэж, хань ижил тань салахаар шийдэж болох юм. Энэ байдлаас гарахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг аваарай. Мэдээж гэр бүлээсээ салахгүй, одоогийн гэрлэлт хамгийн чухал гэж үзэж байгаа бол шүү дээ.


ЗАГАС (II/19-III/20)

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Оны эхний хагаст найз нөхөд болон ажил хэргийн харилцааны хүрээ өргөжнө. Сонирхолтой, ашигтай танилуудтай болж, туслаж дэмжих хүмүүс гарч ирэхийн дээр олон удаа томилолтоор явснаар та бүтээлч санаагаар баялаг болно. Энэ бүхэн нь сайхан сэтгэгдлийг төрүүлж, амьдралын хэмнэлийг түргэсгэж, ажил мэргэжилдээ ахиж дэвших гайхалтай ирээдүйг бий болгоно. Та үргэлжлүүлэн сурч, эсвэл давхар гадаад хэл сурахаар шийдэж магадгүй. Энэ нь таны карьерт сайнаар нөлөөлж, хамт олон дунд таны нэр хүнд өсч, харин ажил хэргийн түншүүд  таны мэргэжлийн цар хүрээгээ нэмэгдүүлэх гэсэн хүсэл эрмэлзлийг үнэлнэ. Энэ он бүхэлдээ романтик байдлаар өнгөрнө гэхэд нэг их буруудахгүй. Ирээдүйн ханьтайгаа учирч мэднэ.

Ажил. Ажил мэргэжлийн хувьд оны эхний хагас маш чухал, бэлтгэл үе байх болно. Зуны эхэн үеэс эхлэн ажлын цар хүрээ нэмэгдэж, шинэ зорилтууд гарч ирэн, тэдгээрийг амжилттай шийдвэрлэх боломж бий болно. Хүмүүстэй хамтрах, мөнгөний ажил ч эхэлж мэднэ. Ачаалал ихсэх хэдий ч та хялбархан давж гарна. Ажлын хамт олны дунд таатай уур амьсгал тогтож, ажлын нөхцөл болон хамт олонтойгоо харилцах харилцаа сайжирна. Бүх зүйл сайхан байх ч есдүгээр сар хавьцаа ажлын явцад нөлөөлж, хамт олны харилцааг хүндрүүлэх мэдээлэл гарч ирж мэднэ. Үүссэн асуудлуудыг шийдэхийн тулд ихээхэн хүчин зүтгэл шаардлагатай болно. Гэхдээ огцом шийдвэр гаргах хэрэггүй.

Мөнгө. Энэ жил мөнгө тийм ч хялбар олдоод байхгүй. Үе үе бүсээ чангалж, шаардлагатай зүйлд ч мөнгөө хэмнэж, маргаашийн тухай бодох шаардлага байсхийгээд л гарч мэднэ гэж зарим зурхайчид үзэж байна. Харин зарим нь 2016 онд ямар ч асуудалгүй элбэг хангалуун байна гэжээ. Хэнд итгэх нь таны л хэрэг. Таны өөрийн итгэж байгаа тэр л зүйл амьдрал дээр биеллээ болно. Хэрэв хоёр дахь хувилбарт нь итгэж, яг энэ зурхай шиг байгаасай гэж хүсч байвал хоёрдугаар сараас өмнө өр ширээ дуусгах хэрэгтэй, алдагдалтай төслүүдээс зайсхийж, санхүүгийн сахилга батыг маш сайн баримталж, ямар ч тохиолдолд бооцоот тоглоом, сугалаанд азаа үзэх хэрэггүй. Мөн аливаа бодлогогүй хийсэн санхүүгийн алхмууд алдагдлаар дуусна гэдгийг санаарай. Таны зорилгод хүргэх бодит зүйлс дээр анхаарлаа төвлөрүүл. Амьдралын оюун санааны зүйл болон мөнхийн үнэт зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр таны бүх зүйл бүтэмжтэй болно. Оны эхээр материаллаг хүндрэлүүд гарах ч зун гэхэд бүх зүйл хивэндээ орно. Өөртөө л илүүтэйгээр найдах хэрэгтэй болно. Мэдээж хүнд үед итгэлт найзууд, ойр дотны хүмүүс тань танд туслах нь ойлгомжтой. Гэхдээ таны өмнөөс таны ажлыг хэн ч хийхгүй гэдгийг санаарай. Тиймээс хичээл зүтгэлтэй ажилла, ингэснээр мөнгөтэй болно. Ямар ч ажил голдоггүй Загасныхан хичээж уйгагүй хөдөлмөрлөвөл од эрхэс ивээж, зүтгэлийнх нь хариуг жинтэй барина.

Хайр дурлал. Карьер өсөхөд чухал үйл явдлууд гарч, ажилдаа ихээхэн анхаарал хандуулах шаардлага гарах ч хайр дурлалын сэдэв Загасныхнаас холдохгүй. Ялангуяа хавар сэтгэл хөдлөл хил хязгаараа давж, хосын харилцаа шинэ өнгө төрхтэй болно. Хосоосоо идэвхтэй үйлдэл хүлээх хэрэггүй, санаачилгыг гартаа ав. Бүхий л айдас, биеэ барьсан байдлаа орхиж, хүслээ бүү боомил. Итгэлтэй бай, та эрх чөлөөтэй, нээлттэй, өөртөө итгэлтэй байснаар хайртай хүндээ илүү таалагдах болно. Хуримын ёслолыг намар товлосон нь дээр. Залуу загасныхны хувьд мөн ижил, гэхдээ толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Санаачилга гаргах хэрэгтэй, гэхдээ гарах үр дагаврыг нь урьдчилан бодох нь зүйтэй. Хэт сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй, бусдад уруу татагдаж, тантай үл нийцэх хүмүүстэй орооцолдож мэднэ. Үүнээс гарах үр дагаврыг тааварлахын аргагүй. Ялангуяа хоёр, тав, есдүгээр сард энэ тал дээр болгоомжтой хандах нь зүйтэй. Харин долдугаар сард чухал уулзалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Загасныхыг гаргаж өгнө үү?
2015/12/31 103.17.108.42