8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан цаазат газрыг ухаалаг программаар хянадаг боллоо

2017-04-21 08:00:00

Монголын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтын Смарт программ хэрэгжиж эхэлжээ.Энэхүү ухаалаг  программ нь Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч хяналт шалгалтыг тодорхой орон зайд хийж, мэдээ цуглуулж програмд оруулан, дүн шинжилгээ хийж, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлдог аж. 2016 оны  есдүгээр сараас Говийн бага Дархан цаазат газрын нийт зургаан байгаль хамгаалагч, нэг мэргэжилтэн 103 удаагийн хяналт шалгалт хийж, нийт 185 өдрийг зарцуулж, 24000 гаруй км замыг туулан 78  эргүүл, хяналтын хуудас хөтөлж, тэмдэглэл хийсэн байна.

Эдгээр мэдээг уг програмын мэдээллийн санд оруулахад, нийтдээ 1099 мэдээ бүрдсэн байна. Энэхүү программ нь уян хатан, мэргэжилтэн, байгаль хамгаалагчийн ур чадвар, мэдлэг, үр дүнтэй арга хэмжээнд тулгуурлан тухайн газар нутагт үр дүнтэй хамгааллын үйл ажиллагааг бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment