8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна

2017-04-21 08:10:00

Төв болон зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment