8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүдээс харамласан 60 тэрбум төгрөгөөр долоон концессын нэгийг санхүүжүүлнэ

2017-04-21 09:34:00

Долоон концессын нэгийгээ хүүхдүүдээс харамласан 60 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

Даравч далдайна булавч бултайна. Эрх баригчдын шунал, түрэмгийлэл зан ил цагаандаа гарлаа. Төсвийн тодотголын өнгөн дээрээ шүүмжилж байгаа мэт царайлсан мэт боловч баталж орхисон. Эдийн засаг маш хүнд болохоор танахаас өөр арга байхгүй гэхчлэн муухай царайлсаар байгаад хүүхдийн мөнгө, тэтгэврийн насыг нэмж орхисон. Ичихгүй Хөдөлмөрийн сайд нь монгол хүний 65 биш 76 хүрсэн гээд л ярих жишээтэй. Айлын хүүхдийн алагчилж үзсэнээр нийт хүүхдийн 60 хувь төрийн хайр халамжийг хүртэхгүй. Ингэснээр 60 тэрбум төгрөг хэмнэсэн. Чуулган дээрээ бөөнөөр сууж байгаад эдийн засаг хүндхэн байгаа учраас концессын гэрээ байгуулахгүй аманд нь бал бурам түрхсэн мэт олны яривч ачир дээрээ хаалттай хаалганы цаана МАН-ын хэдхэн нөхөд концессын гэрээ байгуулахаар тухалсан ч шунал нь хэтийдэж булаалдан булхай нь өнөөдөр олны өмнө ил болчихлоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАК-ын Ерөнхий сайд гэдэг шинэ гуншинтай болж, Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр зүтгэснээр хэрүүлийн алимыг шидэж тэр нь чи би нохой гахайдаа тулсан гэдэг. Энэхүү концессын төсөвт өртөг нь 78 тэрбум 752 сая төгрөг юм байна.

Энэ мэтчлэн нууцын гэрээ хийсэн долоон концессын гэрээний нэгийг санхүүжүүлэхэд нөгөө хүүхдээс хэмнэсэн тэрбум төгрөг зарцуулна

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь уруу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” хэмээн хэлснээр намынхаа нөхдийн дайралтад өртөж хэрүүлийг дэврээсэн. Тус төслийн төсөвт өртөг нь 35 сая 922 мянган төгрөг.

Дараагийн ил болсон гэрээ бол 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвараас Нөмрөг сум хүртэлх 167 км хатуу хучилттай автозамын төсөл.

Төсвийн тодотгол хийж  хэмнэсэн нэртэй. Ачир дээрээ өөрсдийн хэдэн компаниа санхүүжүүлэх хөрөнгөө босгохоо тэд мэднэ гэж ярьж хэлж байсан.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбоотой дахин нэг төсөл байна. Дархан Эрдэнэтийн замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг нь боловсруулах барих төсөл юм байна. Уг замын төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг аж. Энэ нь нутаг нугадаа хайртайгаа илтгэсэн Ерөнхий сайдын “хишиг”

Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж, гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-т даалгаж байсан. Тус МАН-ын бүлгийн хурал дээр энэ асуудал ч мөн яригдсан байна. Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөхөөр тусгагдсан байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт  25,724,600,000 төгрөг. 

Энэ мэтчлэн нууцаар гэрээ хийсэн долоон концессын гэрээний нэгийг санхүүжүүлэхэд нөгөө хүүхдээс хэмнэсэн тэрбум төгрөгөө зарцуулна. МАН-ын бүлгийн зарим нөхөд үүнийг эсэргүүцэж Засгийн газраа огцруулах асуудлыг хүртэл сөхнө гэдгээ хатуухан хэлсэн сурагтай.  Олны үг ортой гэдэг. Төсвийн тодотгол хийж  хэмнэсэн нэртэй. Ачир дээрээ өөрсдийн хэдэн компаниа санхүүжүүлэх хөрөнгөө босгохоо тэд мэднэ гэж ярьж хэлж байсан. Тэр нь ингээд илт болчихлоо.Үнэндээ ил цагаандаа гарчээ тэд.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөнхнасан
Пиздакуудыг жагсааж байгаад буудах хэрэгтэй, Энэ МАК гэж яацан луйврийн компани вэ яаахаараа төрөөс Цагаан Суврагын ордыг дээрэмдчээд дээрээс нь нэмж үнэгүй цахилгааны шугам татуулдаг юм бэ эд нар
2017/04/21 202.179.24.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment