Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан бенз маркын микро автобусыг саатуулжээ.
Микро автобусанд үзлэг хийхэд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн бөгөөд бүгд тамхи байсан байна. Машин нь Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байсан аж. Харин машинд явж байсан Монгол улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг юм байна. Одоогоор хуулийн байгууллага мамхинуудыг хураан авч, тоо үнэлгээг нь гаргахаар ажиллаж байгаа аж.