8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЗДТГ-т гал гарчээ

2017-04-21 10:42:00

Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газарт гал гарчээ. Галын улмаас тус тосгоны Засаг даргын тамгын газар шатсан байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогүй байгаа аж. 

Эх сурвалжтийн хэлж буйгаар өчигдөр 06.00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын хэлтэст галын дуудлага ирсэн. Энэ дагуу тус аймгийн Аврах, гал унтраах  27 дугаар ангийн 13 албан хаагч хоёр машинтай гарч, нутгийн 75 хүнтэй нийлж галыг бүрэн унтраасан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment