Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүсийг төрийн дээд, одон медалиар шагнаж урамшуулсан.Энэ үеэр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ц.Мөнхзаяад Монголын Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүртээсэн билээ.Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Ц.Мөнхтуяаг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ.
МУГТ Ц.Мөнхзаяад хүндэтгэл үзүүллээ
2015-12-31 10:04:00