8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэрээ заазуурдаж хөнөөсөн Өргөнталыг шүүх хурал хойшиллоо

2017-04-21 12:10:54

Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Хятад улсын иргэн Өргөнтал нь эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн юм. Түүнд хамаарах хэргийн  шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй тул инйхүү ирэх сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Хоёр хүний аминд хүрсэн Хятад улсын иргэн Өргөнталыг шүүх хурал хойшилжээ.

Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд буй. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилээр хорих ялаар шийтгүүлэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment