8o
Улаанбаатар хот
mobile menu

Яармагийн гүүрэн дээр осол гаргасан автобус компанийг торгов

2015-12-31 10:03:00

Яармагийн гүүрэн дээр осол гаргаж, багагүй хэмжээний хохирол учруулсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд арга хэмжээ авчээ. Нийслэлийн Тээврийн газраас автобусны компанийг 250.000 төгрөгөөр, захирал болон инженер техникийн ажилчдыг 60.000 хүртэлх төгрөгөөр торгосон байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6.13 дэх буюу “Хүний амь нас хохироосон, зам тээврийн осолыг хоёр сард хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гаралтын тоог таваас доошгүйгээр бууруулах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтын дагуу автобусны компанийн нийт гаралтыг таваар цөөрүүлэх шийдвэр гаргажээ. Тус ослын улмаас Яармагийн гүүрийг түр хааж, нийслэлийн төсвөөс 77 сая төгрөг гаргаж гүүрийг засварласан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зөв шүү.Автобус баазуудтай хариуцлага тооцож байхгүй бол зөвхөн мөнгөний хойноос хөөцөлдөөд байгууллагын дотоод зохион байгуулалт дэг журам гэдэг зүйл байхгүй болсон байна.
2015/12/31 103.17.108.42
zochin
oo tenegtene biz
2015/12/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment