8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ламбаа Төрийн нарийн бичгийн дарга болов

2015-12-31 10:11:00

 

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилжээ. Түүнийг Засгийн газрын энэ сарын 25-ны өдрийн 524 дүгээр тогтоолоор тус яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилсон байна. 

 Ажлын туршлага:

1976 оноос МУИС-ийн улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш
1980 оноос Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
1984 оноос ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны  бэлтгэл факультетэд декан
1988 оноос Дээд боловсролын Улсын хороонд мэргэжилтэн, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга
1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх  худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборын ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв.
1996-2000 онд УИХ-ын гишүүн
1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал
2004-2008 онд УИХ-ын гишүүн
2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга
2007-2008 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны даргаар ажиллаж 2008 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон
2008 оны 9-р сараас 2012 оны 2 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан
2012 оноос  УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга
2015.12.25-ны өдрөөс  Эрүүл мэнд, спортын яамны  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ýì÷ íèéòëýë÷
çàðèì áàéãóóëëàãà ÷àäàëòàé, óõààíòàé, øóäðàãà, îþóíëàã õ¿íýý òýòãýâýð ãýäýã íýðýýð õººæ ÿâóóëààä àéõ àþóëã¿é, è÷èõ õ¿íã¿é, áóðóóãèé íü õýëýõ õ¿íã¿é õàðèí ÷ áàÿðëàæ ¿ëääýã. Òýð ìóíäàã õ¿íèéã ÿâñíû äàðàà àæèë íü óíàäàã. Åð íü ººðººñ íü äýýð õ¿íèéã õººæ ÿâóó
2016/01/01 103.17.108.42
ýì÷ íèéòëýë÷
òýòãýâýðò ãàðàõ íàñ ãýæ íèéãýìä æèãä ¿éë÷èëäýãã¿é õà÷èí þì áíà. Æàìáàëæàâûã òýòãýâýðò ãàðñàí ãýýä õàññàí. Ëàìáàéã áîëîõîîð äàëðóó äºõñºí÷ äàðãà áîëãîäîã, ¯ÕÖ-èéí ãèø¿¿ä á¿ãä òýòãýâýðò ãàðñàí õ¿ì¿¿ñ, çàðèì íü õàðâàëò ºãººä îé ñàíàìæ íü èëò ìóóäñàí. Èéì õ¿ì
2016/01/01 103.17.108.42
Тэтэгвэрт нь гаргаж байна. Шидийг олоод нийсэхийг шахав. Шидмэсээр боолгоод...
2015/12/31 103.17.108.42
teree
энэ нэг далдайсан нөхөр энд тэнд хор хутгаад худлаа яриад л заилаасаа
2015/12/31 103.17.108.42