8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашин импортлогч хоёр мянган иргэн хохирлоо

2017-04-21 17:10:16

УИХ-ын хуралдаанаар импортын автомашины онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс 40-250 хувиар нэмэгдэхээр шийдвэрлэсэн. Үүнийг эсэргүүцэж автомашин импортлогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэдэг тооцооллыг мэргэжлийн байгууллагаас гаргаад буй.

Гэтэл нөгөө талдаа автомашины татвар нэмснээр энэ төрлийн бизнес эрхлэдэг олон иргэнийг хохироож буй талаар автомашин импортлогчдын төлөөлөл хэлж байна.

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл Ц.Лхагважав “Байгаль орчинд ээлтэй японы машинуудыг бид оруулж ирдэг. Оруулж ирсэн автомашиныг маань Монголчуудын 70-8 хувь нь амжиргаандаа хэрэглэдэг. Тэгвэл энэхүү машинуудад онцгой албан татвар 50 хувиар нэмэгдвэл импортлогчдод маш хүндээр тусна. Нийтдээ 2000 орчим импортлогч иргэд байдаг.  Үүний цаана 8000 орчим гэр бүл байгаа. Төсвийн тодотголоор батлагдсан автомашины онцгой албан татварын 50%-ийн нэмэгдэл нь Монголчуудын хэрэглэдэг Prius-20 автомашин дээр онцгой албан татвар гэж 5 сая орчим төгрөг нэмэгдэж байна. Өмнө нь 10 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашин дээр 1,8 сая гаруй төгрөг төлдөг байсан.  Одоо дээрээс нь 5 орчим сая төгрөгний татвар нэмэгдэж байгаа юм. Бензин, Дизель автомашин дээр 25 мянган төгрөгийн татвар нэмсэн байгаа. Энэ нь 2015, 2016 оны сүүлийн үеийн машинууд буюу баян, дарга нарын өөрсдийнх нь унадаг машин байгаа юм. Ард иргэдийнхээ амьдралыг сайхан болгоно гэж гарч ирсэн төрийн түшээд маань иргэдийнхээ эсрэг ийм л шийдвэр гаргаад сууж байна. УИХ баталсан хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэв. 

Авто машины бизнес эрхлэгчид Монгол улсын ерөнхийлөгч болон Сангийн сайд, УИХ-д гаргасан хуульдаа өөрчлөлт оруулахыг шаардаж 8000 гаруй хүмүүсийн гарын үсэгтэй албан бичиг илгээжээ. Шийдвэрээ эргэн харж, хуульд өөрчлөлт оруулахгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хүнд хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
...
Аль эрт ийм аргаа хэмжээ авах байсан юм. Монголыг хүний хог руу хаясан хуучин машины оршуулгын газар болгосон нөхдүүдэд торгуулийн арга хэмжээ авах хэрэгтэй.
2017/04/23 103.57.95.120
Иргэн
Наймаачид хохирч байсан тохиолдол хэзээ ч байгаагүй. Ялихгүй шалтгаанаар өөрсдөө үнээ зохиогоод нэмээд олох ёстой ашгаа дандаа л давуулан олж авдаг ш дээ. Ийм хүний оронцгуудтайгаа л сайн тэмцээч
2017/04/23 182.160.5.89
Сурэн
Тэмцээчээ, Босоочээ, Сэрээчээ. МАН-гарууд дураараа загнаж бна ш тээ. Энийг зогсоох хэрэгтэй.
2017/04/23 66.181.177.204
man
Manaa sn songood bai
2017/04/22 202.70.46.211
irgen
Huuchin mashin undaggui hun bhgui shde . mashin avah chadvar hir bilee odoo buur un n usluu araichde mongolchuudaa
2017/04/22 202.21.113.10
Tuk
Zuw shd ee.Huuchin hog oruulj irhee bolitsgooh heregtei Unawal hudlaa vnen shine yu unah heregtei
2017/04/22 211.178.70.93
Х
Татвар нэмсэн дээрээ монголоор нэг хуучиг машинууд зам чинь бүр ачааллаа дифлэхээ болилоо яадий дугуй уна эрүүл мэндээ бод алийн болгон хуучин машины утаанд хордж байды
2017/04/21 27.123.214.105
Гүрсоронзонгомбосүрэнжав
Хувьдаа хэрэглэх машин ба зарах гэж байгаа машины татвар өөр өөр байх ёстой гэж бодож байнаа хөө.
2017/04/21 76.114.208.255
Эсэргүүцэж байна
5сая төгрөг нэмж хайх уу цалмнгийн зээлээр авсан 10сая төгрөгөө Японд бэлэглээд хаях уу
2017/04/21 103.212.119.197
Эсэргүүцэж байна
Эцэг эхийгээ зовоож ханадаггүй хүүхэд шиг л төр байх юмаа. Цалингийн зээл аваад арай хямдыг нь бодоод Японруу захьцан байсан машин маань 5сая төгрөгийн татвартай болчихлоо.
2017/04/21 103.212.119.197
Үс
Бүгд л хохирно
2017/04/21 66.181.160.56
1111
зөвөө энэ хэдэн ченж нарын хандыг нь хага дарахгүй л дандаа даварч байдаг юм, ингэж байж л энэ хуучин муу хугацаа нь дууссан машинуудыг шахах хэрэгтэй энэ бол маш зөв шийдвэр
2017/04/21 203.91.112.174
Zochin
Automashinii tatvar nemeh ni mash zuv
2017/04/21 182.251.240.2
Prius
Muu chenjuud hohi chin ee.
2017/04/21 139.5.217.208
Сэтгэгдэл
Ард түмний амьдралыг хэрхэн яаж доройтуулах вэ гэсэн уралдаан зарласан юм шиг. Хэцүү байхад нь улам л татварыг нь нэмээд байх тэр бүгд ард түмний нуруун дээр л ирж бна
2017/04/21 202.21.106.150
P
Ulsuj chadaxuu muusain luivarchin chenjvvd ta nar.
2017/04/21 202.70.46.221
E
Tatvar tuldduggvi novshnuud.ta nar yugaaraa xoxirood bgaa ym bid xoxirox ni bna ta nar tatvaraa tulj bsan bol yu gej iim ym boldog ym.
2017/04/21 202.70.46.221
Иргэн
Юундаа хохироод байгаа юм та нар машиныхаа унийг нэмээд л ард тумэнээс авчина биздээ. Харин ард тумэн л хохирч байгаа юм
2017/04/21 122.201.24.147
  • Recent
  • Most Read
  • Most Comment