8o
Улаанбаатар хот
mobile menu

Засаг дарга нарын томилгоог даруй шийдэхийг шаардав

2017-04-21 18:55:00

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдэгдэл хийн, өнөөг хүртэл Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон 12 сумын Засаг даргыг тус тус томилоогүй байгаа асуудлыг хөндөж, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргад хандан, хууль ёсыг сахиулах, иргэдийн сонголтыг хүндэтгэх ёстойг сануулжээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайд улс төрийн ажил засгийн ажлаас тусдаа гэж хэлснийг иш татлаа. УИХ-ын болон орон нутгийн сонгууль болоод олон сар өнгөрсөн ч Засгийн газар шаардлагатай томилгоог хийхгүй байгааг шүүмжлэв. Иймд Засаг дарга нартай холбоотой маргааныг нэг тийш нь болгох шаардлагыг хүргүүлсэн байна.  

Хэрэв ирэх долоо хоногт багтаан дээрх томилгоонуудыг шийдвэрлэхгүй бол Ерөнхий сайдад тавьсан Л.Болд гишүүний асуулгыг УИХ-ын чуулганы хуралдаанаар сонсоно. Дахин хугацаа алдвал тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэв.

Олон Засаг даргыг томилоогүйн улмаас дээр нэр дурдсан дүүрэг, аймаг, сумд төсвөө хэлэлцэж чадахгүй, иргэдэд үзүүлдэг эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ тасалдаж, зарим хүн цалингаа авч чадахгүй байгаа юм байна.

Илт давуу ялсан байтал ялалтыг нь үгүйсгэснээр цөөн хүн амтай манай улсад ихээхэн уршигтай. Иргэдийн дунд өс хонзон санах, нэгнээ үгүйсгэх, үл хүндэтгэх хандлагыг өдөөх зэрэг сөрөг нөлөөтэй гэсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment