8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарах шинэ чиглэл

2017-04-22 11:01:00

Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон хоёр хувааж ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 22-ноос буюу өнөөдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.

Ингэснээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Хан-Хиллс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээ хүрч байгаа аж.

Чиглэлийн замналын зураглал: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

 

 

Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. 

 

Үйлчлэх цагийн хуваарь: 

 

  • Ажлын өдөрт 06:40 - 22:30 цаг
  • Амралтын өдөрт 08:00- 22:00 цаг хүртэл. 

 

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсанд өгөх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bayanmongol
Huuchin ni deer baisan yun zun bolj zuslan yavahad. Yadag hunsnii 1 hurtel yavuulchihgui dee
2017/04/24 150.129.140.77
Odnoo
Хүнснии 4р дэлгүүр хүрэх гэж2 дамжих уу тээ уур хүрч байна
2017/04/23 122.201.21.138
Болдхүү
Ямар мал нь ингэж чиглэл өөрчилдөг байнаа.Хуучин чиглэлээрээ байсан бол аятайхан байсийн
2017/04/23 122.201.21.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment