8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн амины гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг шуурхай баривчилжээ

2017-04-22 11:20:00

Хүн амины гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ. Тодруулбал энэ сарын 15-аас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас урагшаа 35 километрт Шар хошуу гэх газар иргэн “Б” нь нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 7059102 тоот утсанд ирсэн байна.

Уг дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн “Б” нь бусдад хутгалуулсны улмаас нас барсан сэжиг, таамаг илэрч, хэргийг үйлдсэн байж болзошгүй “О” гэгчийг улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжилж ийнхүү олж илрүүлсэн байна. 

Гэмт этгээд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас хойш, айлд нуугдаж байхад нь баривчилсан бөгөөд одоо тус хэргийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment