8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр, маргааш хоёр өдөр махны өргөтгөсөн худалдаа болно

2017-04-22 11:40:00

Хавар хаврын энэ үеэр мах жинхэнэ утгаараа магнаг болж, үнэ өртөг нь тэнгэрт хаддаг. Үүнийг саармагжуулах зорилгоор нөөцийн мах бэлдэж,  иргэдээ аль болох хямд үнэтэй махаар хангахыг эрмэлзэж байгаа.  Өнгөрсөн өвөл цас зуд нүүрлэж,  өвөлжилт хүндэрч болзошгүй  аймаг сумдаас нөөцийн мах бэлдсэн билээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор энэ  сарын 22,23-ны өдрүүдэд буюу өнөөдөр маргааш хоёр өдөр нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Харин хаана хаана махны өргөтгөсөн худалдаа болохыг  та доорхи мэдээллээс харна уу.

Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах

Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол

Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв

Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах. Нарантуул -2 зах

Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст,  Содон хороолол, Цамбагарав,  Соёмбо кинотеатр болон  Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төвд

Хан-Уул дүүрэгт: Яармагийн эцэст

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана.

Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment