8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэрэг татлага ирэх сарын 5-ны өдөр эхэлнэ

2017-04-24 13:07:00

Энэ жилийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх сарын 5-7-ны өдрүүдэд болно.Үүнтэй холбоотойгоор цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлжээ.

Гадаадад оршин суугаа цэргийн насны иргэд Монгол Улсын хилийг нэвтэрч гарсан гэсэн бичгийг Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн ойрын хүнээр авахуулж харьяа дүүргийн цэргийн штабад тавдугаар сарын тавны өдрөөс өмнө өгөх ёстой.

Хэрэв цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн тохиолдолд цэргийн албаны тухай хуульд зааснаар аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд :

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-Цахим үнэмлэх

-Хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очно.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment