Дорнод аймаг дахь Хавирга-Баянхошууны боомтоор хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй хятад архи 30 литр, гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний цэвэрлэгээний шингэн, экспортын гэрчилгээгүй 40 кг тахианы түүхий мах, 8 ширхэг чонын соёо илэрсэн байна. Одоогоор зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлснээр мөрдөн байцаалт үргэлжилж байна гэж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.