8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч доллар солиулахыг завдсан хэрэг гарчээ

2017-04-23 11:40:00

Сүхбаатар дүүргийн III хороонд байрлах Голомт банкны салбарт хандсан иргэн хуурамч доллар солиулахыг завджээ. Энэхүү хэрэгт холбогдуулан БГД-ийн I хорооны иргэн 28 настай залууг шалгаж байгаа аж. 

Тэрбээр 100 ам.долларын зургаан ширхэг дэвсгэртийг гүйлгээнд оруулахыг завдсан бөгөөд цагдаа нар дээрх мөнгийг эд мөрийн баримт болгож хураан авсан гэнэ. Хэргийг СБД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл