8o
Улаанбаатар хот
mobile menu

Гар утасны хулгайч нар гарах гарцгүй болно

2017-04-23 11:50:00

Хулгайн гар утас борлуулдаг цэгүүдийг хумих зорилгоор ухаалаг утасны мэдээллийн сан байгуулжээ. Үндэсний дата төвийн мэдээллийн санд хүмүүсийн ашиглаж буй ухаалаг гар утасны IMEI кодыг оруулснаар алдагдсан, гээсэн утсыг ашиглах боломжгүй болгохын зэрэгцээ, иргэдийг хулгайн эд зүйл худалдан авч, хохирохоос сэргийлнэ.

Худалдан авч буй гар утсаа аль улсад үйлдвэрлэсэн, хэрэглэж байсан, эсэхийг эндээс мэдэж болно. Оператор компаниуд, худалдаа эрхлэгчид, иргэд гээд ашиглаж буй гар утасныхаа мэдээллийг уг санд оруулахыг хүссэн хэн бүхэнд энэ боломж нээлттэй байх нь.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа, холбооны зохицуулах хороо өнгөрсөн хоёрдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Цахим болон хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-тай гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулаад буй. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажлын нэг нь ухаалаг утасны мэдээллийн сан. Уг сан ашиглалтад орвол хулгайч, хулгайн утас худалддаг ченжүүдийн үйл ажиллагаа эрс хумигдана” гэв.

Түүнчлэн уг санг үүсгэснээр хүмүүс хулгайд алдсан гар утсаа олоход дөхөм болох аж. Иргэдээс ирсэн гомдлын дагуу цагдаа нар прокуророос зөвшөөрөл авч, үүрэн холбооны оператор компаниудыг гуйж цаг алдалгүй уг сангаас мэдээлэл авч, хулгайд алдсан утас нь хаана, хэнд байгааг илрүүлэх боломжтой болно. Уг санг ирэх зургадугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хэрвээ тэр сериал дээр нь олон утас байвал бүгд хаагдах уу? Урдаас ирсэн утасны сериалыг хүссэнээрээ солих боломжтой. Нэг сериал дээр хэдэн утас явж байгаа. Тэгэхээр бүх сериал нь хаагдах уу?
2017/04/23 203.91.115.39
Тэгмээр дээ
Үүнийг хэдэн жилийн өмнөөс хийчихэж болох л байсан. Монголын цагдаа хулгайч нараасаа хэдэн алхмаар хоцорч яваа шүү. Тэгсэн хэрнээ их пээдгэрийг яана.
2017/04/23 202.9.42.135
unen vv
chadah uu ain ene hud sanagdlaa
2017/04/23 59.153.113.214
  • Recent
  • Most Read
  • Most Comment