8o
Улаанбаатар хот
mobile menu

Галын улмаас архивын бүх бичиг баримт шатжээ

2017-04-23 13:00:00

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр өчигдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өглөөний 5 цагийн орчимд шатжээ. Галын шалтгааныг цахилгаанаас үүдэлтэй гэх мэдээлэл байгаа юм.  Хатгал тосгон нь аймгийн төвөөс 101 км-ын зайтай оршдог юм байна.

ЗДТГ-ын байр шатаж байна гэсэн дуудлага  ирсний дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 ангийн 13 албан хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 75 хүн, гурван автомашинтайгаар ажиллан гал түймрийг бүрэн унтраажээ. Эхэнд хэлсэнчлэн галын шалтгааныг цахилгааны ашиглалттай холбоотой гэж хэлэх эх сурвалж байгаа ч, албаны эх сурвалжийн зүгээс мэдээлэхдээ  гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа гэж буй юм. Галын улмаас архивын бичиг баримтууд бүгд шатсан гэх мэдээлэл байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment