
Номын хямдралтай худалдаа үргэлжилж байна. “Интерном” номын их дэлгүүрийн хамт олон 10-80 хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж байна. Тус хямдралтай худалдаа нь өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү үргэлжилж байгаа аж. Энэ өдрүүдэд “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбаруудад бүх ном 10-80 хувь хямдарна.



