Нийслэлийн иргэдийн цэвэр усны хэрэгцээг дамжуулдаг цэвэр усны шугам үүрээр хагарчээ. Тодруулбал Налайх дүүргийн орчимд байрлах цэвэр усны шугам хагарсан бөгөөд энэ тухай дуудлага УСУГ-т өглөөний 06:45 цагт ирсэн байна. Гэмтлийг засахаар УСУГ-ын ажилчид газар дээр нь ажиллаж эхэлсэн байна.
Одоогоор Цэвэр усны шугам элэгдэж, хагарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байгаа аж.