8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайх дахь цэвэр усны шугамын засварын ажил 30 хувьтай байна

2017-04-23 12:55:42

Налайх дүүргийн ойролцоо Бүс нуурын орчимд байрлах нийслэлийн цэвэр усны шугам хагарсныг  Ус сувгийн удирдах газрын ажилтнууд засварлаж байна. Ажлын хэсэг гарснаар засварын ажил 30 хувьтай үргэлжилж байна. Одоогоор цэвэр усны нөөцийн шугамыг холбож, тухайн хагарсан шугамтай хэсгийг хаагаад байна хэмээн албаныхан хэллээ. Цэвэр усны шугамын 4-5 км орчмын усыг бүрэн шавхаж дууссаны дараа хоолойг ухаж гаргаж ирэх ажлыг эхлүүлэх юм байна.  Хагарсан хэсгийг ухаж гаргасны дараа шугамыг нөхөх, эсвэл бүрэн солих эсэхийг шийдэх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment