8o
Улаанбаатар хот
mobile menu

4200 тонн шатахууныг зээлээр олгоно

2017-04-23 14:05:00

Хаврын тариалалтад 7.1 мянган тонн, уринш боловсруулалтад 7.9 мянган тонн, ургац хураалтад 5.4 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.4 мянган тонн дизелийн түлшийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай аж.  Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор зохицуулалт хийхээр болжээ.

Ингэхдээ холбогдох яамнаас дутагдах үрийн буудайг 40 хувийн, 4200 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох гэнэ. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр холбогдох аж ахуйн нэгжүүд, байгууллага болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан хооронд гэрээ байгуулж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment