8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул уурхайн экспорт нийт орлогын 92 хувийг эзэлжээ

2017-04-23 14:30:00

Энэ оны нэгдүгээр улиралд манай гадаад худалдааны нийт бараа эргэлт хоёр тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөх үеэс 33 хувиар нэмэгдсэн байна. Үүнд экспорт 35, импорт 26 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхайн экспорт нийт орлогын 92 хувийг эзэлж байгаа. Нүүрс, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн экспорт өсөж, зэсийнх буурчээ. Мөн нефть, хэрэглээ, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний импорт нэмэгдлээ. Тухайлбал, дизель, шатахууны импорт 20-44 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ өнгөрсөн сард тн тутамд 619 сая ам.доллар болж, зургаан сар дараалан дээшиллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment