8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сард цочир хүйтэрнэ

2017-04-23 14:55:00

Ирэх сард ихэнх нутгаар агаарын температур дундаж хэмжээнд байна. Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаар дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох аж. Харин Алтайн өвөр хэсгээр дунджаас бага хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж, температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж хөрсний чийгийн хангамж улам бүр багасжээ. Үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл ажиглагдах болсон аж. Тиймээс тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэх магадлал өндөр байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment